Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

 

 

 

 

      

 

 

      2023            12           15                                       2023/ДШМ/40

 

 

 

Т.Г, Ш.С

С.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.Ариунтөр,

Хохирогч, шүүгдэгч: Т.Г /зайнаас цахимаар/,

Хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэбаатар /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Б , хохирогч, шүүгдэгч Т.Г  нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн Т.Г, Ш.С С.Е нарт холбогдох 2219004400066 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Т овогт Т.Г , * тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

С овогт С.Е , * тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

С овогт Ш.С , * тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Т.Г  нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Ш.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь ...баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, хамрын таслагчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамар, доод уруулын дотор салстын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Ш.С , С.Е нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр дээр хохирогч Т.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч С.Е нь хохирогч Б.Б ийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Т.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт С.Е , С овогт Ш.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Т овогт Т.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 1.500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.С ийг 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С , С.Б , Т.Г , нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж,

 

Иргэний хуулийн 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Г ын нэхэмжилсэн 17.842.840 төгрөгөөр эмчилгээний зардалд 1.389.720 төгрөг, хаалганы үнэ 320.000 төгрөг, нийт 1.709.720 төгрөгийг шүүгдэгч Ш.С , С.Е нараас тэнцүү хуваан тус бүрээс 854.860 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г т олгож, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 14.133.120 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Хохирогч Ш.С ий нэхэмжилсэн 7.706.000 төгрөгийг шүүгдэгч Т.Г аас гаргуулж хохирогч Ш.С д олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди-г хэргийн хамт хадгалж, хохирогч Б.Б  нь өөрт учирсан хохирлоо, хохирогч Т.Г ын хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.Г, Ш.С С.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “5.1 ...Өмгөөлөгчийн зүгээс эдгээр хүмүүс нь бүлэглэн мөнгө авна гэх нэрийдлээр үл ялих зүйлээр шалтаглан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, тухайн байгууллага, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хүний халдашгүй чөлөөтэй байдалд халдан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Нийтийн хэв журам гэж олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгодог. ...Гэтэл хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Ш.С , С.Е нар нь дагуулж ирсэн 4 хүнээ өдөөн турхирч улмаар ажилтнууд нь уг танхайн үйл явдал, зодоонд оролцож хохирогч Б.Б , Т.Г  нарыг зодсоныг гэрчүүд хэлдэг бөгөөд гэрч Ж.Т өөрөө ч хэлдэг нүүр лүү нь 2 цохисон гэж мэдүүлсэн байдаг. Орчлонгийн зам компанийн ажилтнуудыг зодож, байгууллагын эд зүйлсийг эвдэж, хүч хэрэглэн зодож хохирол учруулаад байгаа энэ үйлдэлд нь үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр прокуророос яллаж оруулж ирсэн зүйлчлэлийг зөв хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

5.2. ...Хохирогч Г зүгээс 17,000,000 төгрөг нэхэмжилсэн. Зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байгаа. Б хохирогчийн тухайд 3-4 хүн нийлж зодсон түүний зүүн нүдний ухархай дотроо хугарсан, шүдний хугарал, тархи доргилт зэрэг гэмтлүүд гарсан байгаа. Эдгээр гарсан гэмтлүүдээ өөрөө эмчлүүлэх боломж бололцоо байхгүй, эмчилгээ хийлгэж чадаагүй. Энэ хүмүүсийг мөнгө төгрөг өгөхөөр эмчилгээ хийлгэнэ гэж ойлгосон. Зодоонд оролцсон Ербол, Ганхуяг, Зоригоо гэх хүмүүсийг бүрэн шалгаж тогтоогоогүй ийм нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоолын хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

6. Хохирогч, шүүгдэгч Т.Г  давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Г  намайг 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ажил дээрээ оройн хоолондоо орчхоод байж байхад Ш.С  ажилчдын хамт ирж бүлэглэн зодож манай байгууллагын эд зүйлсийг эвдэн энэ зодооны улмаас байгууллага үндсэндээ үйл ажиллагаа зогссон юм. Би тухайн үед Ш.С ий дагуулж ирсэн залуучуудыг зодохоо больчих хэл амаараа учраа ололцъё гэж зөндөө гуйж хэлсэн ч намайг үргэлжлүүлэн зодож санаатай гэмтэл учруулсан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан бөгөөд Ш.С , С.Е нарын танхайн үйлдлийг авч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хянаж, зодоонд оролцсон улсуудыг хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү. ... Миний хохирлыг барагдуулахгүй. Намайг шууд яллагдагчаар татсанд гомдолтой байна. Мөн дээр нь 1,000,000 төгрөгийн торгууль авсан” гэв.

 

7. Хохирогч Б.Б  давж заалдсан гомдолдоо: “7.1. ...Т.Г  даргатай маргаашийн ажлаа төлөвлөөд сууж байтал гаднаас хүн орж ирсэн тэгээд захирлыг дагуулж гараад удахгүй хүмүүс шуугилдаад байхаар нь хартал 4-5 залуу захирал Т.Г ыг зодож байсан. Ингээд би та нар болиоч хүн аллаа ш дээ гэж хэлэхэд огт болохгүй байсан тэгээд би зодож байсан хүмүүсийг болиулах зорилгоор очиход урдаас нохойгоор дайруулж нохой нь намайг зуусан. Тэгтэл залуучууд над руу гүйж ирж намайг ирж бүлэглэн зодсон.

7.2. ...Анхан шатны шуух хохирогч миний хохирол төлбөр, эмчилгээний зардал, зодуулснаас болж ажилгүй байсан хугацааны цалин мөнгийг огт тоолгүй дахиж шүүхэд ханд хэмээн учир дутагдалтай шийдвэр гаргасанд маш гомдолтой байна. ...Хохирол төлбөрөө төлөөгүй, хохирогчоос нэг ч удаа уучлал гуйгаагүй байхад хэт хөнгөн байдлаар Ш.С . С.Е нарын зэрлэг үйлдлийг шийтгэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хянаж үзэж өгнө үү” гэжээ.

 

8. Прокурор Б.Ариунтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. ...Хохирогч Баттөрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбаатарын гаргаж байгаа танхайрсан буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан нөхцөл байдал тогтоогддоггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С, Г нар нь урьд ажил гүйцэтгэхтэй холбоотой маргааны улмаас хоорондоо маргалдсан. Түүнээс улбаалж шүүгдэгч С, Г биед халдсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт гарахад С биед халдсан болон шинжээчийн дүгнэлт хоорондоо тохирдог. Гэрч нар юу гэж мэдүүлдэг гэхээр С, Г зүүн шанаа нь тус газар хоёр удаа цохисон гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд С зүүн талын шүдний булгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт авагдсан байдаг. Мөн С өөрийн тухайн үед гэмтэл учирсан байх үеийн зургийг хавтаст хэрэгт авхуулсан байдаг. ...Хохирогч Б хувьд хавтаст хэрэгт ямар нэгэн байдлаар баримтаа гаргаж өгч нэхэмжилсэн зүйл байдаггүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 болон 510 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч, шүүгдэгч Т.Г , хохирогч Б.Б  нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Б , хохирогч, шүүгдэгч Т.Г  нараас давж заалдсан гомдлуудад тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.С , С.Б , Т.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

2. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.С , Т.Г  нарын мэдүүлгүүдээр тэдний хооронд урьд нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Т.Г  нь гэрээний дагуу Ш.С ээс 9 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр авсан боловч гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс Ш.С  Т.Г аас урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан нэхэхээр 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Т.Г ын ажлын байранд буюу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа газар дээр ирснээр маргаан болсон буюу хувийн таарамжгүй харилцаа үүссэн, Т.Г  эхлээд Ш.С ийг цохисноос зодоон үүссэн, Ш.С ий хүү С.Е аавыгаа өмөөрч Т.Г ыг зодсон, Т.Г ыг өмөөрч түүний ажилтан Б.Б  зодоонд оролцсон, харилцан бие биендээ хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон  байна.

 

3. Шүүдэгч нарын эдгээр үйлдэлд прокуророос шүүгдэгч Т.Г ыг Ш.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Ш.С , С.Е нарыг бүлэглэн хохирогч Т.Г тай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж,

 

Шүүгдэгч С.Б хохирогч Б.Б ийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус үзэж, шүүгдэгч Ш.С , С.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.

 

4. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.С , С.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хохирогч, шүүгдэгч Т.Г , хохирогч Б.Б , тэдний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нараас эс зөвшөөрч “ ... шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ... хохирлыг бүрэн шийдвэрлээгүй, ... шүүгдэгч Ш.С , С.Е нарын ял хөнгөдсөн” гэсэн үндэслэлүүдээр тус тус давж заалдах гомдол гаргасан.

 

5. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл хэргийн үйл баримт нь шүүгдэгч нар нь харилцан зодолдсоны улмаас бие биедээ харилцан гэмтэл учруулсан нь тэдний өөрсдийн мэдүүлгүүд болон гэрч Я.Золжаргал, Ж.Т, Л.Ганхуяг, Б.Э, А.Т нарын мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон байна.

 

Хэрэгт шүүгдэгч нараас гадна өөр бусад хүмүүс энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд нохойгоор хохирогч Б.Б ийг дайруулж зодсон гэх нөхцөл байдал мөн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл: Хэрэгт авагдсан СиДи бичлэгт “нохой хуцаж байгаа” л дуу сонсогдохоос өөрөөр нохой дайруулан хүнийг зодож байгаа гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол, ...энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  ...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11. бүлэглэж үйлдсэн” гэх шинжид тус тус нийцсэн,

 

Тодруулбал: 2022 оны 11 дүгээр сарын 24-ны 02/0531дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Б ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний салстын цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, шүдний эмтрэл, зүүн чамархай, зүүн тохойн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон,  гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

2022 оны 12 дугаар сарын 09-ны 02/008 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: хохирогч Ш.С ий биед баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

2023 оны 01 дүгээр сарын 06-ны 02/034 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Т.Г ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхи, дух, зүүн бугуйн шарх гэмтлүүд учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтүүдээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тус тус тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” заасанд шүүгдэгч Ш.С , С.Б нар хохирогч Т.Г ыг бүлэглэн зодсон үйлдэл нь нийцсэн.

 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б дыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.С ийг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хохирогч Т.Г аас нэхэмжилсэн эмчилгээний зардал 1,389,720 төгрөг, гэрийн хаалганы үнэ 320,000 төгрөг нийт 1,709720 төгрөгийг шүүгдэгч Ш.С , С.Е нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

 

Үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 14,133,120 төгрөгийн “Орчлонгийн зам” ХХК-ны бензин шатахууны зардлыг хэлэлцэхгүй орхисон боловч давж заалдах шатны шүүхэд хохирогч Т.Г аас “Орчлонгийн зам” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Батцогтын Хонгорзул гэх хүний иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Г ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нэмж гаргаж өгсөн нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж чадахгүй байна. Энэ гэмт хэрэгт иргэн Т.Г, Ш.С С.Е нар холбогдсон тул эдгээр хүмүүстэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа, “Орчлонгийн зам” ХХК-тай холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй тул тус компанийн зарцуулсан шатахууны зардлыг энэ хэргийн хохиролд хамааруулах боломжгүй юм.

 

Хохирогч Б.Б өөс эмчилгээний зардал болон 2 сар ажилгүй байсан хугацааны цалин зэрэгт нийт 12,800,000 төгрөгийг шүүгдэгч Ш.С , С.Е нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй үндэслэлээр хангаж шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болсон, давж заалдах шатны шүүхэд хохирогч Б.Б өөс эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлын баримтыг гаргаж өгөөгүй учраас мөн хангах боломжгүй.

 

Хохирогч Ш.С ий эрүүл мэндэд учирсан хохирол болох 7,706,000 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хангаж, шүүгдэгч Т.Г аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Эдгээр үндэслэлүүдээр өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Т.Г , хохирогч Б.Б  нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Б , хохирогч, шүүгдэгч Т.Г  нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  А.САЙНТӨГС