Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 303/ШШ2025/00313

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ++++ ББСБ, ХХК,

Хариуцагч: +++++

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 374,750 төгрөг, хүү 142,953 төгрөг, шимтгэл 710 төгрөг, нийт 518,413 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч +++++ ББСБ, ХХК нь хариуцагч +++++ холбогдуулан зээл 374,750 төгрөг, хүү 142,953 төгрөг, шимтгэл 710 төгрөг, нийт 518,413 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ++++ нь нэхэмжлэлийн шаардлага 518,413 төгрөгийг нэхэмжлэгч ++++ ББСБ, ХХК-д төлж барагдуулсан болох нь Хаан банк ХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн орлогын мэдүүлэг баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 8,091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч +++++ ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ++++ нь нэхэмжлэлийн шаардлага 518,413 төгрөгийг нэхэмжлэгч ++++ ББСБ, ХХК-д төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 8,091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Омни капитал ББСБ, ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА