| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00318/И |
| Дугаар | 303/ШШ2025/00319 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 303/ШШ2025/00319
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: +++ББСБ, ХХК,
Хариуцагч: ++++холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээл 580,000 төгрөг, хүү 340,912 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,410 төгрөг, нийт 985,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ++++ББСБ, ХХК нь хариуцагч ++++д холбогдуулан үндсэн зээл 580,000 төгрөг, хүү 340,912 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,410 төгрөг, нийт 985,322 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ++++ нь нэхэмжлэлийн шаардлага 985,322 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ++++гийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****д холбогдуулан гаргасан үндсэн зээл 580,000 төгрөг, хүү 340,912 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,410 төгрөг, нийт 985,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч **** ББСБ, ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ, ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА