Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 303/ШШ2025/00321

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ****ББСБ, ХХК,

Хариуцагч: *****д

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 560,000 төгрөг, хүү 317,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,730 төгрөг, нийт 936,922 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ, ХХК нь хариуцагч *****д холбогдуулан зээл 560,000 төгрөг, хүү 317,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,730 төгрөг, нийт 936,922 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь зээл 560,000 төгрөг, хүү 317,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,730 төгрөг, нийт 936,922 төгрөгийг нэхэмжлэгч ***** ББСБ, ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Хариуцагч *****нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,518 төгрөг, хариуцагч *****оос 13,518 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****** нь зээл 560,000 төгрөг, хүү 317,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,730 төгрөг, нийт 936,922 төгрөгийг нэхэмжлэгч ****ББСБ, ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 13,518 төгрөг, хариуцагч ***оос 13,518 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****ББСБ, ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА