Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00348

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *** банк ХК,

Хариуцагч: ****

Хариуцагч: *****нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 52,451,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** банк ХК нь **, *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 52,451,448 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

**** овогтой ****мөн ***** овогтой ****нар нь 2014 оны 04 дугаар сарын 01-ны өдөр Голомт банктай ЗГ6100003766 тоот орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулж 73,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:

1. **** дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн ***** нарын өмчлөлийн **** улсын бүртгэлийн дугаартай орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2. **** дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн *****улсын бүртгэлийн дугаартай, орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан. ***** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 655 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд Монгол банкны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү.

Үндсэн зээлийн төлбөрт 45,233,102.58 төгрөг

Үндсэн хүүний төлбөрт 6,812,928.76 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 57,564.22 төгрөг

Даатгалын өр төлбөр 347,852.61 төгрөг

Нийт 52,451,448.18 (Тавин хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг, арван найман мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Зээлдэгч **** байгуулсан ****тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 52,451,448.18 (Тавин хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг арван найман мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү.

2. ***** дугаарт Ипотекийн гэрээ, ***** дугаарт ипотекийн гэрээ, ипотекийн гэрээнүүдээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээр хууль тогтоомжийн дагуу ***** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Баянхонгор аймгийн **** миний төлөх ипотекийн зээлийн хэтрэлт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 12,700,000 төгрөг байгааг, 2025 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад сар бүр 2,500,000 төгрөгийг төлж дуусгаад 2025 оны 11 дүгээр сараас эхлэн гэрээнд заасан хугацаандаа хуваарийн дагуу хэвийн төлж байхаар эвлэрч байна. **** миний бие сар бүр төлөх зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр хангахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 52,451,448 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч ***** нар нь ипотекийн зээлийн хэтрэлт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 12,700,000 төгрөг байгааг 2025 оны 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад сар бүр 2,500,000 төгрөгийг төлж дуусгаад 2025 оны 11 дүгээр сараас эхлэн гэрээнд заасан хугацаандаа хуваарийн дагуу хэвийн төлж байхаар, хуваарийн дагуу төлбөр төлөгдөхгүй хугацаа хэтэрч үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна

Баянхонгор аймгийн **** 1. Миний төлөх ипотекийн зээлийн хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 12,700,000 төгрөг байгааг 2025 оны 6,7,8,9,10 дугаар саруудад сар бүл 2,500,000 төгрөгийг төлж дуусгаад 2025 оны 11 дүгээр сараас эхлэн гэрээнд заасан хугацаандаа хуваарийн дагуу хэвийн төлж байхаар эвлэрч байна.

2. *****миний сар бүр төлөх зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр хангахад татгалзах зүйлгүй болно гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 210,103.5 төгрөг, хариуцагч *** нараас 210,103.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** банк ХК-д олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч **** нар нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 12,700,000 төгрөг байгааг 2025 оны 6,7,8,9,10 дугаар саруудад сар бүл 2,500,000 төгрөгийг төлж дуусгаад 2025 оны 11 дүгээр сараас эхлэн гэрээнд заасан хугацаандаа хуваарийн дагуу хэвийн төлж, сар бүр төлөх зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч ****банк ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 210,103.5 төгрөг, хариуцагч ****нараас 210,103.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА