Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 303/ШШ2025/00353

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****нарын гэрлэлтийг цуцалсугай.

2 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ***** нарыг эх *****н асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *****, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *****, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү *****, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны төрсөн охин **** нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг ***ээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ****нь нэхэмжлэлийн шаардлагаас хашаа байшингийн үнэ 45,000,000 төгрөг, машины үнэ 12,080,000 төгрөг, 7,000,000 төгрөг бүхий 35 толгой мал, авдар-300,000 төгрөг, ариун цэврийн булан-250,000 төгрөг, хөшиг-500,000 төгрөг, халаалт-800,000 төгрөг, хүүхдийн хэрэглээ-2,000,000 төгрөг, сүү, ахуйн хэрэглээ зэргийг хуваалгахаас тус тус татгалзаж, хариуцагч *****нь татгалзсан хөрөнгүүдийн үнэнд 21,920,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ****н ХААН банк ХК-ийн харилцах ****тоот данс руу шилжүүлэх,***ийн ахынд байгаа 15 тооны ямааг нэхэмжлэгч ****д 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, Унтлагын өрөөний ор-1,500,000 төгрөг, шкаф-1,000,000 төгрөг, гоо сайхны ширээ-500,000 төгрөг, гал тогоо-2,500,000 төгрөг, хөргөгч-1,600,000 төгрөг, цахилгаан зуух- 1,600,000 төгрөг, жижиг ширээ-2,500,000, буйдан-1,800,000 төгрөг, том ширээ-800,000 төгрөг, зурагт-1,300,000 төгрөг, угаалгын машин-300,000 төгрөг, хивс-500,000 төгрөг, нийт 15,850,000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг нэхэмжлэгч ****д өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА