Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 303/ШШ2025/00355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ****,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие***1970 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. 56 нас хүрч өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн техник туслалцааны барилга трестэд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 505 дугаар архивын лавлагаа, Улсын барилгын хорооны харьяа Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаар тушаал, Баянхонгор аймгийн барилгын техник туслалцааны 3 дугаар трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 244 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсийн захирлын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилга трестийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тушаал, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг ХК-ийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Барилгачин ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар захирлын тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Барилгачин ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн захирлын 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн захирлын 2001 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13/445 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ****н ХААТР-1 маягт, гэрч ***** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч*****1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестэд, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсэд, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид  тус тус нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ****нь 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестэд, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсэд, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид  тус тус нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1989-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 505 дугаар архивын лавлагаа, Улсын барилгын хорооны харьяа Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 167 дугаар тушаал, Баянхонгор аймгийн барилгын техник туслалцааны 3 дугаар трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 244 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсийн захирлын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилга трестийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тушаал, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн барилгын Цамхаг ХК-ийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Барилгачин ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар захирлын тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Барилгачин ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тушаал, хавсралт, гэрч ****нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ****н талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 180 дугаар бүртгэлд: овог, нэр- ****, эрхэлдэг ажил-гэрийн ажилтай гэж тэмдэглэжээ.

5. Иймд хүсэлт гаргагч ****н 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестэд, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсэд, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид  тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *****н 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны Барилга трестэд, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн барилгын Цамхаг пүүсэд, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид  тус тус нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА