| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүх Ариунболор |
| Хэргийн индекс | 114/2025/0022/3 |
| Дугаар | 114/ШШ2025/0038 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 114/ШШ2025/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:8/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр татгалзсан шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаар бүхий 500.м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн индексийн 114/2025/0022/3 дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Нж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр татгалзсан шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаартай, 500.м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад 2023 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” дүгээр албан бичгээр хандан “...Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээлгэж шинэ акт гаргуулах”-аар хүсэлт гаргажээ.
2.2. Уг хүсэлтийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж байх тул тухайн байршилд газар эзэмшүүлэн шийдвэрлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг үүгээр мэдгэдье” гэж шийдвэрлэж хариу өгчээ.
2.3. Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж “хүчингүй болгуулах, даалгах” шаардлага гарган маргана.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ““*******” ХХК нь Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” дугаар захирамжаар, орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон.
“” ХХК нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээр татагдсан “*******” ХХК нь “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гарган маргасан. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дугаар шийдвэрээр “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Магадлалд гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр тогтоолоор хэлэлцэхээс татгалзсанаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон.
“*******” ХХК-ийн хувьд шүүхээс түдгэлзүүлсэн хугацаанд шийдвэр гаргуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан 2023 оны 08 дугаар сарын 2-ний өдөр “Газар эзэмших эрх сэргээлгэх шийдвэр гаргуулах тухай” хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж эс үйлдэхүй гаргасан тул уг үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож шаардагдах захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 жил шаардсаны эцэст Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичиг гарган ирүүлсэн.
Тус шийдвэрт: “... Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлалд “*******” ХХК-д маргаан бүхий газрыг эзмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, “” ХХК-ийн тус газрыг эзэмших эрх сэргээсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийг тус тус аймгийн Засаг даргаас хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдэрлэсэн, Аймгийн Засаг даргаас магадлал хүчин төгөлдөр болсноос хойш ямар нэгэн шийдвэр гараагүй тул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийн “*******” ХХК болон “” ХХК-д холбогдох хэсэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон, Улмаар танай компанийн ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж буй тул тухайн байршилд газар эзэмшүүлэн шийдвэрлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нээлттэйг үүгээр уламжилж байна” гэжээ.
Тус татгалзсан шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Хариуцагч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлалд заасан 3 сарын хугацаанд шийдвэр гаргах ёстой байсан боловч түүнийг гаргаагүй эс үйлдэхүй гаргасан. Хариуцагчийн хувьд шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шийдвэр гаргаагүй буюу шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохоо хүлээн зөвшөөрч түүнийг хожим нөхөн гүйцээж захиргааны акт гаргасан бөгөөд тус татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн,
2. Магадлалд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй эс үйлдэл гаргасныгаа “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хожим биелүүлж буй шийдвэр тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагаварт хүргэхгүй. Харин тус хугацаанд “” ХХК нь хүсэлт, нэхэмжлэл гаргаагүй тул “” ХХК-д газар эзэмшүүлсэн 2016 оны дүгээр захирамж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон.
3. Шүүхээс хариуцагчид өөрийн шийдвэрийг эргэн харж, давхцлыг арилган, хуульд нийцүүлж, хэргийн оролцогчийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр бодит нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргах үүргийг 3 сарын хугацаа тогтоон олгосон. Хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд “******* ХХК нь хүсэлт гарган, улмаар эс үйлдэхүйтэй холбогдуулан маргасан. Харин “” ХХК нь шүүхээс тогтоосон хугацаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй мөн маргаагүй.
4. Иймд шүүхээс тогтоосон “хэргийн оролцогчийн эрх ашиг сонихолыг хөндөхгүйгээр”, “бодит нөхцөлд тохируулан”, “хуульд нийцүүлэн” 3 сарын дотор шийдвэр гаргах гэж бүх нөхцөл нь “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх явдал юм. “” ХХК нь газар эзэмших эрхийг шүүхээс тогтоосон хугацаанд сэргээлгэх талаар идэвхитэй үйлдэл хийгээгүй, хүсэлт гараагүй тул бодит байдал, хуульд нийцүүлэн “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлтэй юм.
Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр татгалзсан шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаар бүхий 500.м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд заасан үйл баримт болох “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны дүгээр магадлал хүчин төгөлдөр байгаа.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны дүгээр магадлалд “*******” ХХК-д маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаартай, 500.м.кв талбай бүхий газрын эзэмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, “” ХХК-ийн тус газрыг эзэмших эрхийг сэргээсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудыг дахин хянаж, шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байдаг. Магадлал хүчин төгөлдөр болсноос хойш аймгийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй тул тус захирамж нь хүчингүй болсон.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах үйл ажиллагааг ойлгоно. “*******” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичиг нь захиргааны шийдвэр гэх ойлголтод багтахгүй тул “хариу хүргүүлэх тухай” албан бичгээс “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Дархан сумын байрны баруун урд талд нийтийн орон сууцны зориулалтаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, дугаар гэрчилгээ олгогдсон байх бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ний өдрийн ******* дүгээр захирамжаар “... Дархан сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд шинээр газар олголт хийхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэж, газар эзэмшүүлсэн нь ... ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн гэх үндэслэлээр” 65 иргэн, 25 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосонд тус компани багтсан байна.
“*******” ХХК дээрх ******* дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба хариуцагчийн 2017 оны дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжаар 2016 оны ******* дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.2. Улмаар “” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд “” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан *******6 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” үндсэн шаардлагатай, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүгээр захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 114/ШШ2023/00 дугаар шийдвэрээр “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
1.3. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол гарснаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон байна.
1.4. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлалын хянавал хэсгийн 2.14 дахь хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар хариуцагчаас “*******” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамж, “” ХХК-ийн тус газрыг эзэмших эрхийг сэргээсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудыг дахин хянаж, шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудын “*******” ХХК болон “” ХХК-уудад холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
1.5. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь дээрх магадлалд дурдсан 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй байна.
1.6. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад 2023 оны 08 дугаар сарын 2-ний өдөр дүгээр “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд уг хүсэлтдээ “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК-ийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээж шинэ акт гаргаж өгнө үү” гэсэн байна.
1.7. Дархан-Уул аймгийн Засаг даргаас дээрх хүсэлтийн хариуг 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн байх бөгөөд, уг албан бичигт “... танай компанийн хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж багаа тул тухайн байршилд газар эзэмшүүлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг үүгээр уламжилж байна” гэжээ.
1.8. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас уг албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... шүүхээс хариуцагчид өөрийн шийдвэрийг эргэн харж давхцлыг арилган, хуульд нийцүүлж, хэргийн оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр бодит нөхцөлд тохируулан шийдвэр гаргах үүргийг 3 сарын хугацаа тогтоон олгосон. Хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар “*” ХХК нь хүсэлт гарган улмаар эс үйлдэхүйтэй холбогдуулан маргасан..., “***” ХХК-ийн эс үйлдэхүйтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хожим биелүүлж буй шийдвэр тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагаварт хүргэхгүй.., “” ХХК нь хурамч нотлох баримт үйлдэн шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон тул тухайн компанид эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй...” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Магадлал хүчин төгөлдөр болсноос хойш Аймгийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй тул тус захирамж нь хүчингүй болсон..., Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагаа буюу захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах үйл ажиллагааг ойлгоно. “*******” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичиг дээр дурдсан захиргааны шийдвэр гэх ойлголтод багтахгүй тул “хариу хүргүүлэх тухай” албан бичгээс “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм...” гэж тус тус маргадаг.
Шүүхээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь захиргааны акт мөн эсэх, уг “татгалзсан шийдвэр” нь хууль зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонихол зөрчигдсөн эсэх болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагавар үүсгэсэн эсэх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай юм.
Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлт:
2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан 2023 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн дугаартай хүсэлтдээ “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК-ийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээж шинэ акт гаргаж өгнө үү” гэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргаас дээрх хүсэлтийн хариуг 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр өгч, уг албан бичигт “... танай компанийн хүсэлтийг судлан үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг зөрчиж багаа тул тухайн байршилд газар эзэмшүүлэх боломжгүй ба Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг үүгээр уламжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь захиргааны татгалзсан шийдвэр мөн...” гэж, хариуцагчаас “ ... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны шийдвэр гэх ойлголтод багтахгүй ...” гэж тус тус маргадаг.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:”, 11.1.1-д “захиргааны акт;”, 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж захиргааны актын шинжийг тодорхой заасан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичиг нь захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг нийтийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, үүгээрээ нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх тул захиргааны актын шинжийг бүрэн агуулсан акт буюу захиргааны акт байна.
2.3. Мөн хариуцагчийн дээрх маргаан бүхий акт нь нэхэмжлэгч “*******” ХХК-аас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн буюу зөвхөн нэхэмжлэгчид хандан гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “ ...“*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” боломжгүй байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”, 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.”, 110 дугаар зүйл “ Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох”, 110.1.2-т “... энэ хуулийн 11.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан;” гэж тус тус заажээ.
2.5. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол гарснаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг тогтоол гарснаар буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн магадлалд заасан “... 3 сарын хугацаа” эхэлжээ.
2.6. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь дээрх магадлалд дурдсан 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудын “” ХХК болон “*******” ХХК-д холбогдох хэсгүүд нь тус тус хүчингүй болсон байх бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр “Хариу хүргүүлэх туай” албан бичигт “... магадлалд дурдсан 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудын “” ХХК болон “*******” ХХК-д холбогдох хэсгүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон...” гэж шийдвэрлэж хариу өгсөн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “...захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”, 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж хуульчилсан.
Дээрх зохицуулалт нь шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохоор заасан зохицуулалт бөгөөд шүүхээс тогтоосон уг хугацаа нь тасалдах болон зосгох тухай ойлголт эсхүл уг хугацааг буцаан тоолох, буцаан хэрэглэх, нөхөн тооцох хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “... магадлалд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй эс үйлдэл гаргасныгаа “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хожим биелүүлж буй шийдвэр тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан үр дагаварт хүргэхгүй...” гэх тайлбар үндэслэлгүй буюу шүүх хүлээн авах боломжгүй байна.
2.8. Учир нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн дүгээр магадлал нь “... хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр, бодит нөхцөл байдалд нийцүүлэх дахин гаргах” агуулгатай бөгөөд дээрх магадлалд заасан 3 сарын хугацаанд талуудын аль нэг нь хүсэлт гаргасан тохиолдолд уг хүсэлтийг нь үндэслэж дахин шинэ акт гаргахаар заасан шийдвэр биш байгаагаас гадна аль нэг тал нь дахин шинэ акт гаргахтай холбоотойгоор хүсэлт гаргасан, түүнчлэн маргаан үүсгэсэн тохиолдолд шүүхээс тогтоосон 3 сарын хугацаа зогсох зохицуулалтгүй тул нэхэмжлэгчээс “... магадлалд заасан 3 сарын хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрх сэргээлгэх хүсэлт гаргасан..., хүсэлтийг шийдэж манай компанийн газар эзэмших эрхийг сэргээх ёстой байсан...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
2.. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу ... газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 2.1, 2.2, 2.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;” гэж тус тус заасан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжуудын “” ХХК болон “*******” ХХК-д холбогдох хэсгүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон нөхцөл байдал үүссэн тул уг газарт хүн, хуулийн этгээдээс “газар эзэмших эрх үүсгэхтэй холбоотой” хүсэлт гаргасан тохиолдолд уг газарт шинээр газар эзэмшүүлэх эсэх зохицуулалт үйлчлэх бөгөөд маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хариуцагч шийдвэрлэж 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр албан бичгээр хариу өгөхдөө “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаа тул шийдвэрлэх боломжгүй..., газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дараа танай хүсэлтийг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй...” гэсэн нь хууль зөрчөөгүй байгаагаас гадна уг татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонихрлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
2.10. Түүнчлэн маргаан бүхий газар нь хэдийгээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий газрын “2024 оны 1 дүгээр улирлын төлбөр”-ийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ч энэ нь нэхэмжлэгчийг уг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хариуцагчаас “ ... шүүхийн шийдвэрийн дагуу газрын мэдээллийн санд өөрчлөлт оруулаагүй нь тухайн хариуцсан албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл...” гэж тайлбарласныг шүүх хүлээн авсан болно.
2.11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах…” гэж зааснаар “даалгах” шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд нөгөө талаас “даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах урьдач нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтыг үндэслэсэн байхын зэрэгцээ шүүхээс захиргааны байгууллагыг хууль зөрчсөн шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд, энэ тохиолдолд уг маргаан бүхий газар нь “2024, 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул захиргааны байгууллагыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг зөрчиж шийдвэр гаргуулахаар даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ******* дүгээр татгалзсан шийдвэрийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутагт 8 нэгж талбарын дугаартай, 500.м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.