| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00254/И |
| Дугаар | 303/ШШ2025/00370 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 303/ШШ2025/00370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***ы хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ****нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажилд орж , 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдан , цэргийн алба хаагаад 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал цэргийн алба хааж ирээд мөн нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад , нэгдэл хувьчлагдан тарсан 1991 оны 12 дугаар сарын 31 -ны өдрийг дуустал ажиллаад, нэгдэл Хонгор хайрхан компани болж Хайрхан багт малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуустал малчнаар ажилласан юм .1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн малыг хувьчилж бидэнд тарааж өгснөөр компани татагдан буугдсан. Миний хөдөлмөрийн дэвтэр бригадын даргад байдаг байсан тэгээд надад өгөөгүй би ч авъя гэж хөөцөлдөөгүй байгаад дэвтэр үрэгдсэн, архивын бичиг баримтаас цалин хөлс гарч байгаа бусад баримтууд олдохгүй тул цуг ажиллаж байсан бригадын нярав Д.Пүрэвтэгш, малчин С.Сосор нарыг гэрчээр мэдүүлэг авхуулах шаардлагатай байгаа болно. **** миний биеийг Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний 1991 оны 12 дугаар сарын 31 -ны өдрийг дуустал, Галуут сумын Хонгор хайрхан компанийн Хайрхан багт малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуустал малчнаар ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 325 дугаар лавлагаа, Тагнуулын Ерөнхий газар, Тусгай архивын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 08/831 дүгээр лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13/449 дүгээр албан бичиг, ХААТР-1 баримт, гэрч ****нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ****ы 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 30, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал тус тус хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: **** нь 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1984, 1989-1991 онуудад Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадаас авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 325 дугаар лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ***** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ****ы 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 017 дугаар бүртгэлд: овог, нэр- *****, ажилладаг байгууллага- Коммунизмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1988 он, оршдог сум-Галуут гэж тэмдэглэжээ.
5. Харин хүсэлт гаргагч ****ы 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 30, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригад болон Галуут сумын Хонгор хайрхан ХК-д ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, бусад нотлох баримт гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иймд хүсэлт гаргагч ****ы 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 30, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал тус тус хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ****ы 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 30, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал тус тус хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА