Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00375

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00375

Баянхонгор аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:*** ХХК

 Хариуцагч: *****ХХК-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 18,889,163.39 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ****ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн 18,889,163.39 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа: *** ХХК-ийн нэхэмжилсэн 18,889,163.39 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ****ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 18,889,163.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч *** нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн 18,889,163.39 төгрөгийг нэхэмжлэгч *** ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ***ХХК нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 126,198 төгрөг, хариуцагч***ХХК-аас 126,198 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*** ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн 18,889,163.39 төгрөгийг нэхэмжлэгч *** ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 126,198 төгрөг, хариуцагч ***ХХК-аас 126,198 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА