Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2025/00421

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********холбогдох,

үндсэн зээл 499,000 төгрөг, зээлийн хүү 129,931.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,560.10 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 639,491.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ********* нь ********* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-09-29-ны өдөр 2180887 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ********* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2180887 тоот ********* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,000.0 төгрөг, үндсэн хүүнд 129,931.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,560.10 төгрөг, шимтгэлд ^ 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 639,491.50 төгрөгийг хариуцагч *********-с гаргуулах гэжээ.

2. Хариуцагч*********тайлбарын агуулга: Миний бие ********* ********* аплекшинээс 2024 оны 09 дүгээр сарын 28-нд 499,000 төгрөгийн зээл авсан байна. Үүнийг өөрөө авч хэрэглээгүй. ********* апплекшинээс яаж авсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах хүсэлтэй байна. *********, *********, ********* гэх мэт олон зээлийн апплекшин ашиглан онлайн зээл авсан байсан. Үүнийг өөрөө төлж барагдуулсан. Эдгээр онлайн зээлийг миний данснаас аваад *********, *********, ********* гэсэн хүмүүсийн дансруу орсон байна. Одоо энэ ********* апплекшинээс авсан 639,491.50 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ5 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ********* нь нэхэмжлэгч ********* ХХК-ийн үндсэн зээл 499,000 төгрөг, зээлийн хүү 129,931.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,560.10 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 639,491.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй *********холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,835 төгрөгнөөс 9,917.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,917.5 төгрөгийг, хариуцагчаас 9,917.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* нь нэхэмжлэгч ********* ХХК-ийн үндсэн зээл 499,000 төгрөг, зээлийн хүү 129,931.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,560.10 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 639,491.50 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,835 төгрөгнөөс 9,917.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,917.5 төгрөгийг, хариуцагч*********9,917.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР