| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00313/и |
| Дугаар | 318/ШШ2025/00326 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00326
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, хороолол, бизнес төв дугаар давхарт байрлах, регистрийн дугаар, Г.К ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар , Н.T холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,018,852.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч Н.Т нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд хариуцагч Н.Т зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,018,852.5 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.К ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Т тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК нь хариуцагч Н.Т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,018,852.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.T нь нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,018,852.5 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Г.К ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Н.T нь нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Н.T нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,252 төгрөгийн тал хувь болох 23,626 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,626 төгрөг, хариуцагч Н.Т 23,626 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.КББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,018,852.5 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Н.T хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,626 төгрөг, хариуцагч Н.Төрболдоос 23,626 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.К ББСБ ХХК-д олгож, 23,626 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ