Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00327

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот  дүүрэг,  дугаар хороо, Тауэр,  дугаар давхарт байрлах, регистрийн дугаартай, М.Б ХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум,  дугаар багт оршин суух, регистрийн дугаар , Г.Ш холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27,302,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ш нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 29-нд 6000348281 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000348281 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 83 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000348281 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2. 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000348281 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,813,979,7 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,453,502.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,322.26 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 27,302,804.83 төгрөгийг зээлдэгч Г.Ш гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ 27,302,804 төгрөгийг 18 сарын хугацаанд хувааж төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ш тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Ш холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27,302,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ш нь нэхэмжлэгч М ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 27,302,804 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие М  ХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. 27,302,804 төгрөгийг 18 сарын хугацаанд хувааж төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд хариуцагч Г.Ш нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Г.Ш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,464.62 төгрөгийн тал хувь болох 147,232.13 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 147,232.13 төгрөг, хариуцагч Г.Ш 147,232.13 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 27,302,804 төгрөгийг 18 сарын хугацаанд төлж барагдуулахыг хариуцагч Г.Ш хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 147,232.13 төгрөг, хариуцагч Г.Ш 147,232.13 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож, 147,232.13 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ