Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00329

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, тауэр, давхар, тоотод байрлах, регистрийн дугаар  П ББСБ ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум,  дүгээр баг, булаг,  гудамж тоотод оршин суух, регистрийн дугаар, Д.У холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,081,317.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.У нь манай компанитай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өдөр L100046031 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7802188593 зээлийн дансны дугаартай, 1,658,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн  банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 12 дугаар сарын 03-ны зээлийн үлдэгдэл 2,073,817.32 төгрөг байна. Иймд зээлдэгч Д.У үндсэн зээлийн төлбөрт 1,658,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 331,145.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,511.57 төгрөг, шимтгэл 33,160 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,081,317.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Д.У тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Д.У холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,081,317.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.У нь нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,081,317.32 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие П ББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд хариуцагч Д.У нь нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,251.08 төгрөгийн тал хувь болох 24,125.54 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,125.54 төгрөг, хариуцагч Д.У 24,125.54 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,081,317.32 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Д.У хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,125.54 төгрөг, хариуцагч Д.У 24,125.54 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгож, 24,125.54 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ