| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0029/з |
| Дугаар | 119/ШШ2025/0030 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 119/ШШ2025/0030
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би **ийн Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0877103 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “** би Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч ** нь “** нь эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, **д 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шалгалтаар хянав.
Иргэн ** нь 2025 оны 06 сарын 09-ний өдөр улсын байцаагчийн эрхтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй буюу ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Автотээврийн төвийн хашаанд угаасан зөрчил үйлдсэн нь холбогдогч **гийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан ** нь **д 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуупсан нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, тухайн зүйл хэсэгт зааснаас илүү торгох шийтгэл оногдуулж хүний эрхийг зөрчсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.
Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч **гийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0877103 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн **д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт “Холбогдогч **д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч ** миний бие 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн **д эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан. **д 0877103 дугаартай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцох үед 50.000 нэгжээр торгох заалтыг 100.000 нэгжээр торгох шийтгэл бичиж 100.000 төгрөг тушаалгасан нь үнэн болно.
Иймд иргэн **д оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
** нь Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан “Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0877103 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 26 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **гээс прокурорын дүгнэлтийг бүхэлд нь сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хариуцагч ** нь **ын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан **ийн “Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0877103 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ