Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймаг, сум,  дугаар баг байр, тоотод оршин суух, регистрийн дугаар, Б.Э,

 

Хариуцагч: Увс аймаг, , дугаар баг, , , тоотод оршин суух, регистрийн дугаар Ц.Б  холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч   холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь нөхөр Ц.Бтай 2005 онд гэр бүл болж, 2007 онд охин Б.М, 2010 онд охин Б.Ц, 2015 онд охин Б.Г, 2016 онд хүү Б.Дөлгөөн нарыг төрүүлсэн. Бид хамт амьдарч эхэлсэн эхэн үеэс л бусадтай хардаж намайг цагддаг, гэрээс гаргах дургүй байдаг байсан ба энэхүү сэтгэл санааны дарамттай байдалд намайг удаан амьдруулсан. Нөхрийн энэхүү дарамттай байдлаас үүдэн би сэтгэл гутралд орж, 2021 оноос эмнэлэгт хандаж эмчлүүлэх болсон. Гэтэл намайг өвдсөн байх хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байгааг нь 2023 онд би олж мэдсэн юм. Одоо нөхөр Ц.Б нь тухайн С.Угэх хүүхэнтэйгээ хамт амьдарч байна. Бид хамт амьдарч байх хугацаанд нөхөр Ц.Б архи ууж агсам тавьдаг байсан ба эрүүл үедээ хүртэл ганц намайг биш 2 том охиныг зоддог байсан. Би тэр болгонд хэнд ч хэлэхгүй нуудаг байсан ба 2023 оны 11 дүгээр сард дахин хүчирхийлэл үйлдэхэд нь цагдаад хандсан. Нөхөр Ц.Б нь нэгэнт өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул бид цаашид хамт амьдрах боломжгүй юм. Иймд дээрх шалтгааны улмаас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би 4 хүүхдээ өнчрүүлэхгүй гэж их тэвчсэн боловч нэгэнт ийм байдалд хүрч байгаа тул өөрийн болон хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд хандаж байна. Би 4 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул 4 хүүхдийг миний асрамжид үлдээж эцэг Ц.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Нөхөр Ц.Б нь хамтран амьдрагчтайгаа цаашид амьдарна, энэ хүнийг та нар ээжээ гэж дуудах болно гэж хүүхдүүддээ хэлсэн байсан ба энэ байдлаас болж хүүхдүүдийн сэтгэл санааг хямарч байна. Ц.Б нь миний болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулахаар байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх дэх эвлэрүүлэн зуучлах албанд хандахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Бид дундын эд хөрөнгийн талаар эвлэрсэн ба нэхэмжлэгч Б.Энадад болон хүүхдүүддээ дараах эд хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлнэ. Үүнд:

 

1. Увс аймгийн Улаангом сумын  дүгээр баг,  дүгээр гудамжны тоотод байрлах дугаартай, 32 м2 байр,

 

2. Увс аймгийн Улаангом сумын  дүгээр баг,  дугаартай, 500 м2 хувийн орон сууц,

 

3. Увс аймгийн Улаангом сумын  дугаар баг, м2 талбайтай, хотхоны дүгээр байр,

 

4. Тус байрны В1 давхарын дугаартай, 15 м2 зогсоол,

 

5. Увс аймгийн Улаангом сумын дүгээр багт байрлах, жимс, жимсгэний зориулттай 5 га газар,

 

6. Приус20 загварын, 4340 улсын дугаартай автомашин,

 

7. Торгон жимс ХХК,

 

8. Чандмань цэвэр усны үйлдвэр,

 

Хариуцагч Ц.Бд

 

1. Увс аймгийн Улаангом 5 дугаар баг, Нисэх гудамжны тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 574 м2 ажлын байрыг үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцсон.

 

Зээлийн талаар:

 

1. Увс аймгийн Улаангом сумын баг, 73 м2 талбайтай, хотхоны дүгээр байрны ипотекийн зээлийг Б.Эминий бие,

 

2. Хаан банканд байгаа зээлийн үлдэгдэл төлбөр болох 95,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхөөр эвлэрсэн гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Б.Э танилцаж гэр бүл болоод 4 хүүхдийн аав, ээж сайхан амьдарч байсан. Эхнэр Б.Э 2022 онд өөр хүнтэй хувийн харилцаа тогтоож түүнтэй бэлгийн харилцаанд орсон талаараа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надад чатаар үнэнээ бичиж уучлалт гуйсан. Би тухайн үедээ маш их цочирдож, бухимдсан боловч 4 хүүхдээ бодоод эхнэрээ уучилж байсан. Эхнэрийн энэ том алдаанаас болж би архи уудаг, уусан үедээ намайг араар тавьсан тэр үйл явдлыг санаж гомдол бухимдалд төрөөд байдаг. Эхнэрийн биед халдаж, миний зан араншин тогтворгүй болдог байсан. Энэ байдлаас болоод би гэр орноо орхиод аавындаа амьдрахаар гэрээсээ явсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Эболон хүүхдүүддээ дараах эд хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлнэ. Үүнд:

 

1. Увс аймгийн Улаангом сумын дүгээр баг, дүгээр гудамжны тоотод байрлах дугаартай, 32 м2 байр,

 

2. Увс аймгийн Улаангом сумын дүгээр баг, дугаартай, 500 м2 хувийн орон сууц,

 

3. Увс аймгийн Улаангом сумын дугаар баг, 73 м2 талбайтай, дүгээр байр,

 

4. Тус байрны В1 давхарын дугаартай, 15 м2 зогсоол,

 

5. Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт байрлах, жимс, жимсгэний зориулттай 5 га газар,

 

6. Приус20 загварын, 4340 улсын дугаартай автомашин,

 

7. Т ж ХХК,

 

8. цэвэр усны үйлдвэр,

 

Ц.Б надад

 

1. Увс аймгийн Улаангом дугаар баг, Нисэх тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 574 м2 ажлын байрыг үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцсон.

 

Зээлийн талаар:

 

1. Увс аймгийн Улаангом сумын дугаар баг, 73 м2 талбайтай, дүгээр байрны ипотекийн зээлийг Б.Э

 

2. Хаан банканд байгаа зээлийн үлдэгдэл төлбөр болох, , төгрөгийг Ц.Б миний бие хариуцаж төлөхөөр эвлэрсэн гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ц, Б.Г, Б.Дөлгөөн нарын төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 304 дүгээр тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ЗШ/585 дугаар шийтгэвэр, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

 

4. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

 

5. Шүүхийн журмаар Б.Ц, Б.Г Б.Д Б.М нараас асрамжийн талаар саналыг асуусан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч Ц.Бгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Ц.Бгийн нэр дээрх газрын лавлагаа, Увс аймгийн Автотээврийн төвөөс Ц.Бгийн нэр дээрх тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг, 15 дугаар гудамж, 9 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү1520003084 дугаартай 32 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү1520003368 дугаартай, 58 м.кв талбайтай агуулах, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1-р багт байрлалтай улсын бүртгэлийн Ү1520003838 дугаартай 500 м.кв талбайтай хувийн орон сууц, граажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, Дэвшил 1214-р байр, В1-4 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү1520004935 дугаартай 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 30 айлын 7 тоот хаягт байрлалтай, 38.2 м2 талбай бүхий орон сууцны үнэлгээг тус тус гаргуулсан.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч Ц.Бхолбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын талаар зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

2.1. Миний бие нь нөхөр Ц.Бтай 2005 онд гэр бүл болж, 2007 онд охин Б.М, 2010 онд охин Б.Ц, 2015 онд охин Б.Г, 2016 онд хүү Б.Д нарыг төрүүлсэн.

 

 

 

2.2. Бид хамт амьдарч эхэлсэн эхэн үеэс л бусадтай хардаж намайг цагддаг, гэрээс гаргах дургүй байдаг байсан ба энэхүү сэтгэл санааны дарамттай байдалд намайг удаан амьдруулсан. Нөхрийн энэхүү дарамттай байдлаас үүдэн би сэтгэл гутралд орж, 2021 оноос эмнэлэгт хандаж эмчлүүлэх болсон. Гэтэл намайг өвдсөн байх хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байгааг нь 2023 онд би олж мэдсэн юм. Бид хамт амьдарч байх хугацаанд нөхөр Ц.Б архи ууж агсам тавьдаг байсан ба эрүүл үедээ хүртэл ганц намайг биш 2 том охиныг зоддог байсан.

 

 

 

2.3. Би тэр болгонд хэнд ч хэлэхгүй нуудаг байсан ба 2023 оны 11 дүгээр сард дахин хүчирхийлэл үйлдэхэд нь цагдаад хандсан. Нөхөр Ц.Б нь нэгэнт өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул бид цаашид хамт амьдрах боломжгүй юм. Иймд дээрх шалтгааны улмаас бидний гэрлэлтийг цуцалж, 4 хүүхдийг миний асрамжид үлдээж эцэг Ц.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид дундын эд хөрөнгө болон зээлийг хэн хариуцаж төлөх талаар эвлэрсэн болно гэжээ.

 

 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэсгийг хүлээн зөвшөөрч, зохигчид дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын талаар эвлэрсэн. Үүнд:

 

3.1. Миний бие эхнэр Б.Э танилцаж гэр бүл болоод 4 хүүхдийн аав, ээж сайхан амьдарч байсан.

 

 

 

3.2. Эхнэр Б.Э2022 онд өөр хүнтэй хувийн харилцаа тогтоож түүнтэй бэлгийн харилцаанд орсон талаараа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надад чатаар үнэнээ бичиж уучлалт гуйсан. Би тухайн үедээ маш их цочирдож, бухимдсан боловч 4 хүүхдээ бодоод эхнэрээ уучилж байсан. Эхнэрийн энэ том алдаанаас болж би архи уудаг, уусан үедээ намайг араар тавьсан тэр үйл явдлыг санаж гомдол бухимдалд төрөөд байдаг. Эхнэрийн биед халдаж, миний зан араншин тогтворгүй болдог байсан.

 

 

 

3.3. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Бид дундын эд хөрөнгө болон зээлийг хэн хариуцаж төлөх талаар эвлэрсэн болно гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

4.1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ЗШ/585 дугаар шийтгэврээр холбогдогч Зуутраг овогт Ц Б г Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7-д заасан Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэх зөрчил үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар холбогдогч Ц.Б15 цаг албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх тул шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

 

4.2. Гэрлэгчид 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2007 оны 2 дугаар сарын 02-ны өдөр охин Б.М, 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.Ц, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр охин Б.Г, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Дөлгөөн нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан.

 

 

 

Гэрлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас маргалдан тусдаа амьдарч байгаа ба зохигчид гэрлэлт цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Энхцэцэг, Ц.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ... тухайгаа ... харилцан тохиролцож болно гэж заасан.

 

 

 

Зохигчид охин Б.Ц, Б.Г, хүү Б.Д нарыг эхийн асрамжид үлдээхийг харилцан тохиролцсон тул хүүхдүүдийг эх Б.Энхцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Эшүүхэд нэхэмжлэл гаргах үед охин Б.М нь насанд хүрээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 18 насанд хүрсэн байх тул асрамжийн талаар шүүх шийдвэрлэхгүй болно.

 

 

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг Ц.Б нь охин Б.Ц, Б.Г, хүү Б.Дөлгөөн нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

 

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Б.Г, хүү Б.Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Б.Цийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Бгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 

8. Б.Э, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Ц, Б.Г, хүү Б.Дөлгөөн нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд нь эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

9. Нхэмжлэгч Б.Эболон хүүхдүүдэд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах дугаартай, 32 м2 байр, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, дугаартай, 500 м2 хувийн орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 73 м2 талбайтай, Дэвшил хотхоны 1214 дүгээр байр, тус байрны В1 давхарын дугаартай, 15 м2 зогсоол, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт байрлах, жимс, жимсгэний зориулттай 5 га газар, Приус20 загварын, 4340 УВХ улсын дугаартай автомашин, Торгон жимс ХХК, Чандмань цэвэр усны үйлдвэрийг, хариуцагч Ц.БУвс аймгийн Улаангом 5 дугаар баг, Нисэх гудамжны 602Б тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 574 м2 ажлын байрыг үл маргах журмаар шилжүүлэхээр, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 73 м2 талбайтай, хотхоны дүгээр байрны ипотекийн зээлийг Б.Энхцэцэг, Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхөөр эвлэрсэн байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

 

 

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгох нь зүйтэй.

 

 

 

11. Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШЗ2024/02134 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Э шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, хариуцагч Ц.Бгийн нэр дээр бүртгэлтэй Toyota prius загварын 43-улсын дугаартай автомашин, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 15 дугаар гудамж, 9 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 32 м.кв хэмжээтэй ажлын байрны зориулттай үл хөдлөх эд хөрөнгө, 1 дүгээр багт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 58 м.кв хэмжээтэй агуулах, гражийн зориуллалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1 дүгээр багт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай 500 м.кв хэмжээтэй хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 7 дугаар баг, Дэвшил 1214 дүгээр байрны В1-4 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн дугаартай 15 м.кв хэмжээтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 5 дугаар баг, Нисэх гудамж, 6025 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 574 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 1 дүгээр багийн нутагт байрлах, нэгж талбарын 8516009601 дугаар бүхий 50,000 м2 жимс, жимсгэний зориулалт бүхий газар, нэгж талбарын дугаартай 2661 м2 жимс, жимсгэний зориулалт бүхий газар, нэгж талбарын дугаартай 3713 м2 жимс, жимсгэний зориулалт бүхий газар, 1 дүгээр баг, 15 дугаар гудамж, 09 тоотод байрлах 1700 м2 газар, 1 дүгээр багийн Цагаан хөшөө 21-33 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 2017 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжилснийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Нисгэгч ургийн овогт Б.Э г, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Ц, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Г, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Дөлгөөн нарыг эх Б.Энхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Г, хүү Б.Дөлгөөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Б.Цийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

 

 

4. Нэхэмжлэгч Б.Эболон хүүхдүүдэд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 1 дүгээр гудамжны 9 тоотод байрлах дугаартай, 32 м2 байр, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, дугаартай, 500 м2 хувийн орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 73 м2 талбайтай, дүгээр байр, тус байрны В1 давхарын дугаартай, 15 м2 зогсоол, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт байрлах, жимс, жимсгэний зориулттай 5 га газар, Приус20 загварын, 4340 улсын дугаартай автомашин, ХХК, Чандмань цэвэр усны үйлдвэрийг, хариуцагч Ц.БУвс аймгийн Улаангом 5 дугаар баг, Нисэх гудамжны 602Б тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 574 м2 ажлын байрыг үл маргах журмаар шилжүүлэхээр, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 73 м2 талбайтай, Дэвшил хотхоны 1214 дүгээр байрны ипотекийн зээлийг Б.Э Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхөөр зохигчид эвлэрснийг баталсугай.

 

 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

6. Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 152/ШЗ2024/02134 дүгээр шүүгчийн захирамжийг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхтуяад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ