Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2025/0546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б******* /РД: *******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж*******, С.О*******, Ч.О******* нарын хоорондын Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаартай Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаар тушаалаар Б.Бийг Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан байж болзошгүй гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаатай холбогдуулан цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

1.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/2613 тоот албан бичгээр ...Татварын ерөнхий газрын дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаснаар таны хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүсээгүй байна гэсэн хариу өгсөн байна.

1.3. Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаартай Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...2024 оны 05 сараас эхлэн Б.Б******* миний ажил албан тушаалыг хууль бус арга хэрэгслээр авах санаархлаар хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгах, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгох зэрэг хууль бус үйлдлүүд гарсаар байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь А/240 дугаартай тушаалаар Б.Б******* миний улсын байцаагчийн эрхийг хууль дүрэм журамд заагаагүй үндэслэлээр түдгэлзүүлж, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг дахин хязгаарласанд гомдолтой байна.

Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь А/240 дугаартай тушаалын Үндэслэх хэсэгт Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журмын 8.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн талаар дурдсан байх ба журмын дээрх зохицуулалтыг харахад 8.2 дахь хэсэгт Татварын ерөнхий газрын дарга татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дараах үндэслэлээр хянан шийдвэрлэнэ гэж, 8.2.4 дэх хэсэгт хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар түдгэлзүүлэх, хасах, хүчингүй болгох арга хэмжээ авч болно гэж хуульчилсан байна.

Гэтэл Б.Б******* миний татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэх талаар хууль хяналтын байгууллагын шийдвэр огт гараагүй, ийм агуулгатай шийдвэр байхгүй байхад Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэх хууль, дүрэм журамд заагаагүй үндэслэлээр улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэнд гомдолтой байна.

Б.Б******* миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахдаа Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Б******* миний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг, Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/418 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэгт эгүүлэн томилохыг даалгуулахаар гомдол гаргасан. Харин Төрийн албаны зөвлөлд гомдлыг хянах шатанд Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь №Б/418 дугаартай тушаалаа №А/239 дугаартай тушаал гаргасан байх ба мөн өдрөө дахин №А/240 дугаартай Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасныг Төрийн албаны зөвлөл нь гомдлын хариундаа дурдаж, тухайн тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Иймд миний бие шүүхийн өмнөх шатанд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/240 дугаартай тушаалтай холбогдуулан дахин Төрийн албаны зөвлөлд хандах боломжгүй байгаа юм.

Иймд Татварын ерөнхий газрын дарга нь хууль зөрчиж, Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журамд заасан зохицуулалтыг буруу хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан байх тул Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/240 дугаартай Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, Б.Б******* миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

...Гэтэл 2024 оны 05 сараас эхлэн Б.Б******* миний ажил албан тушаалыг хууль бус арга хэрэгслээр авах санаархлаар хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгах, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгох зэрэг хууль бус үйлдлүүд гарсаар байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь №А/240 дугаартай тушаалаар Б.Б******* миний улсын байцаагчийн эрхийг хууль дүрэм журамд заагаагүй үндэслэлээр түдгэлзүүлж, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг дахин хязгаарлаж, тус тушаалыг нь эс зөвшөөрч, эрхээ хамгаалуулахаар гомдол гаргаж шүүхэд хандсаны дараа дахин хохироож, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №Б/23 гэх дугаартай Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" гэх дахин нэг хууль бус тушаалыг гаргаж, төрийн албанаас халахаар шийдвэрлээд байна.

...Түүнчлэн шүүхэд хандсанаас хойш гарсан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №5/23-ны өдрийн тушаалдаа Нийслэлийн татварын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №А/04 дугаартай тушаалын 6.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, Б.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус тус ажил тасалсан, ээлжийн амралтын мэдэгдлийг олгоогүй байхад ээлжийн амралт эдэлсэн зөрчил гаргасан" гэж ажлаас чөлөөлсөн нь илтэд үндэслэлгүй юм.

Нийслэлийн татварын газрын Хөдөлмөрийн дотоод журам нь тус газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №А/15 дугаартай тушаалаар батлагдаж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №А/04 дугаартай тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан болохоос 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дугаартай тушаалын 6.1.2 дахь заалт гэх ойлголт байхгүй юм.

Нийслэлийн татварын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.1-д Дараах зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэлийг хууль тогтоомжийн дагуу хүлээлгэнэ" гэж, 6.1.2 дахь хэсэгт заасан хариуцсан нэгжийн удирдлагад мэдэгдэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард ажлыг удаа дараа тасалсан, 3 ба түүнээс дээш удаа ажлын цагаа бүртгүүлээгүй, 4 ба түүнээс дээш ажлаас хоцрох, эрт явах" заалт нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлтөөр "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын төхөөрөмжид сард 3-аас дээш удаа бүртгүүлээгүй, ажлын цагаас удаа дараа хожимдсон, эрт явсан, тасалсан тохиолдолд. Мөн хоцорсон болон тасалсан хугацаа нь сарын 100 минут болсон бол 1 өдрөөр ажил тасалсанд тооцно гэж өөрчлөгдсөн байдаг.

Гэтэл Б.Б******* миний бие нэг сард 3-аас дээш удаа бүртгүүлээгүй, ажлын цагаас удаа дараа хожимдсон, эрт явсан, тасалсан тохиолдол гаргаагүй байна. Түүнчлэн тушаалд дурдсан өдрүүдтэй танилцахад 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №2024/Ш3/106-х дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Б******* надад авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, миний би тус өдрийн 19- 20 цагийн орчимд миний бие Цагдан хорих 461 дүгээр ангиас суллагдсан байдаг. Ингээд 461 дүгээр ангиас суллагдах үед буцаад ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой эсэх асуудлын талаар мэдээлэлгүй, заавал прокурор, Авлигатай тэмцэх газарт холбогдож мэдэгдэж байж ажлаа хийх ёстой гээд 1 өдөр очоогүй байдаг.

Харин 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нь жил бүрийн 09 дүгээр сарын 2 дахь ням гарагт Татварын ажилтны өдөр тохиодогтой холбогдуулан Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар болон Нийслэлийн 9 дүүргийн Татварын хэлтсүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, волейболын тэмцээнд Нийслэлийн татварын газрын эрэгтэй волейболын багийн бүрэлдэхүүнд багтаж, ажлаас чөлөөлөгдөн спортын өдөрлөгт оролцсон өдөр байна. Тухайн үед Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар болох Г.Б, Ц.Б, Бн Б*******, Д, А нарын хамт нэг баг болон уралдаан тэмцээнд оролцсон тул этгээд улсын байцаагч нар нь гэрчлэх бүрэн боломжтой байна.

Мөн Нийслэлийн татварын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1 дэх хэсэгт зааснаар алба хаагч сахилгын шийтгэл ногдуулах бол энэ талаар саналыг Нийслэлийн татварын газрын дарга нь Татварын ерөнхий газарт хүргүүлдэг. Гэтэл Б.Б******* миний тохиолдолд бол шууд ямар нэгэн саналгүйгээр Татварын ерөнхий газрын дарга тушаал гаргаад сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан байна.

Татварын ерөнхий газрын даргаас Б.Б******* миний ажил албан тушаалыг өөр этгээдэд шилжүүлэх, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөх, тушаал бууруулах зэрэгтэй холбоотойгоор удаа дараа хууль бус тушаал шийдвэр гаргаж, үндэслэл бүхий гомдол гаргахаар тухайн тушаал шийдвэрээ хүчингүй болгох байдлаар миний эрхийг зөрчиж, ажил хөдөлмөрөө хэвийн эрхлэх боломжийг хууль бусаар хязгаарлаж байна.

Б.Б******* миний ажил албан тушаалаа хэвийн эрхлэх боломжийг хязгаарласантай холбогдон болсон үйл баримтын дарааллыг авч үзвэл:

-2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүйгээр саатуулж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,

- 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Бүх нийтийн амралтын өдөр,

- 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Татварын газрын даргын 2024.03.13-ны өдрийн №А/22 дугаартай Албан хаагчдын 2024 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын дагуу ээлжийн амралттай байсан,

-2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Эмчийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн,

-2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Татварын Ерөнхий газрын дарга Ч.Ч нь №Б/350 дугаартай "Б.Бийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах тухай" тушаал гаргасан,

-2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Татварын Ерөнхий газрын дарга Ч.Ч нь №Б/360 дугаартай тушаалаар: өмнө гаргасан №Б/350 дугаартай тушаалаа хүчингүй болгосон,

-2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн,

-2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №2024/ЦХШЗ/208 дугаартай захирамжаар: Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан,

-2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Татварын Ерөнхий газрын дарга Ч.Ч нь №5418 дугаартай тушаалаар: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №2024/ЦХШЗ/208 дугаартай тогтоолыг үндэслэл болгон Албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн,

-2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн №2024/ЕШ3/1040 дугаартай захирамжаар: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №2024/ЦХШ3/208 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б******* нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж болно гэж шийдсэн,

-2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Татварын Ерөнхий газрын дарга Ч.Ч нь №5/426 дугаартай тушаалаар Б.Б******* миний ажиллаж байсан албан тушаалд Х.Оийг томилсон,

-2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Бийн өмгөөлөгч Ц.Даас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн №2024/ЕШ3/1040 дугаартай захирамжаар: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны шүүхийн шүүгчийн №2024/ЦХШЗ/208 дугаартай хэргийн анхан захирамжийг хүчингүй болгож, Б.Б******* нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж болно гэж шийдсэн талаар болон Б.Бийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай хүсэлтийг Татварын ерөнхий газрын даргад хандаж гаргасан,

-2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл хугацаанд Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь өмгөөлөгч Ц.Даас гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн №2024/ЕШ3/1040 дугаартай захирамжийн биелэлтийг хангаагүй,

-2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Б******* миний бие Төрийн албаны зөвлөлд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой өргөдөл гаргасан,

-2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаас хойш 15 хоногийн дараа Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь №A/239 дугаартай тушаалаар өмнө гаргасан "Б.Бийг албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай №Б/418 дугаартай тушаалыг хүчингүй болгосон,

-2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Бийн албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн тушаалыг хүчингүй болгосны дараа буюу яг дараагийн дугаартай №А/240 дугаартай тушаалаар Б.Б******* миний татварын улсын байцаагчийн эрхийг хууль, дүрэмд заагаагүй үндэслэлээр түдгэлзүүлсэн,

-2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс ... Татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх нь Татварын ерөнхий газрын даргад олгогдсон бүрэн эрх байх тул тушаал нь үндэслэлтэй" гэх агуулгатай дүгнэлт хийж, тушаалын үндэслэл нь хуульд нийцсэн эсэх асуудлаар нэг ч дүгнэлт хийлгүй гомдлын хариу өгсөн.

-2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин №Б/23 дугаартай Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан байна.

Б.Б******* миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахдаа Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Б******* миний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг, Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/418 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэгт эгүүлэн томилохыг даалгуулахаар гомдол гаргасан.

Харин Төрийн албаны зөвлөлд гомдлыг хянах шатанд Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь №Б/418 дугаартай тушаалаа №А/239 дугаартай тушаал гаргасан байх ба мөн өдрөө дахин №A/240 дугаартай "Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай" хууль бус шийдвэр гаргасныг Төрийн албаны зөвлөл нь гомдлын хариундаа дурдаж, тухайн тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Иймд миний бие шүүхийн өмнөх шатанд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №А/240 дугаартай тушаалтай холбогдуулан дахин Төрийн албаны зөвлөлд хандах боломжгүй байгаа юм. Ингээд холбогдох асуудлын талаар шүүхэд хандахад Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №5/23 дугаартай Б.Б******* намайг төрийн албанаас халах тухай шийдвэр гаргасан байх тул энэхүү асуудлыг шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №01/2755 дугаартай албан тооттой танилцаж, улмаар тус хэргийн материалаас дээрх тушаалыг олж мэдсэн бөгөөд нэгэнт шүүхээр маргаантай хэрэг үүссэн байгаа учир дээрх 2 ширхэг хууль бус тушаалтай холбоотой асуудлыг нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Мөн Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №36/32 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй болон буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо тухай шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд бичгээр гаргана гэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж тус тус зохицуулсан байх тул Б.Б******* миний бие дахин Төрийн албаны зөвлөлд хандахгүйгээр шууд шүүхэд өмнөх маргаан бүхий захиргааны актын хамт хянуулахаар гомдлоо гаргаж байна.

Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан тушаал, дүрэм журам, Нийслэлийн татварын газрын даргын баталсан тушаал, дүрэм, журмын алинд ч ажил үүргийг нь түдгэлзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь зогсоосон ажилтныг ажлаас халахтай холбоотой хууль зүйн зохицуулалт, эрх үүрэг болгосон хэм хэмжээний акт байхгүй байна. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга нь Б.Б******* миний ажил үүрэг түдгэлзсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон, энэ харилцаа сэргээгдээгүй, ажил олгогч, ажилтны хооронд аливаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, тушаал шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй, эрх зүйн үндэслэлгүй байхад албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Иймд Татварын ерөнхий газрын дарга нь хууль зөрчиж, Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журам, Нийслэлийн татварын газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтуудыг буруу хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан байх тул Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024.11.28-ны өдрийн №А/240 дугаартай "Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай" тушаалыг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2025.01.14-ний өдрийн №Б/23 дугаартай "Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг илт хууль бус акт болохыг тогтоож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, Б.Б******* миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

2.3. Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О овгийн Бын Б******* нь 1976 онд Дархан-Уул аймагт төрсөн, Банк, санхүүгийн Нягтлан бодогч мэргэжилтэй. Татварын байгууллагад 2004-2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд тасралтгүй 20 жил ажилсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын болон аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний тухайд Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 болон 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/23 дугаартай 2 тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсноор 3 ангилагдаж байгаа. Хоёр маргаан бүхий захиргааны акт байгаа. Үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий захиргааны актын улмаас гарсан хууль бус үр дагаврыг арилгуулахтай холбоотой шаардлага байгаа. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаартай Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай тушаалтай холбоотой дараах тайлбарыг гаргая. Б.Б******* бол нэхэмжлэлийн шаардгаа танилцуулахдаа 2024 оны 05 дугаар дугаар 17-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулаад шалгалтын ажиллагаа эхлэхэд Б.Бийн ажил албан тушаалыг өөр бусад этгээдэд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх, албан тушаалыг бууруулах зэрэг арга хэмжээнүүд авагдсан боловч эдгээр нь бүгд хууль бус тушаал, шийдвэр байсан. Энэхүү шалгалтын ажиллагаатай холбоотой эрүүгийн 2******* дугаартай хэрэг шалгалтын ажиллагааны шатад гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдоод Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А07 дугаартай тушаалаар энэ хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Прокурорын байгууллагын шийдвэр хууль зүйн хүчин төгөлдөр болсон. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл хэсэгт Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг тусгадаг. Эдгээр нь эрх бүхий албан тушаалтанд эрх олгосон зохицуулалт байдаг. Харин тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журмын 8.2.4 дэх заалтыг гол хууль зүйн үндэслэл болгосон байдаг. Энэ холбогдох зохицуулалтыг нь аваад үзэхээр хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, хүчингүй болгох арга хэмжээ авч болно гэсэн заалт байгаа юм. Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох А/240 дугаартай тушаалд нь хууль хяналтын байгууллагын ямар шийдвэрийг үндэслээд байна вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Хууль хяналтын байгууллагын аливаа нэгэн шийдвэр байдаггүй. Харин ч Б.Б******* нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой юм байна гэсэн дүүргийн эрүү, иргэний анхан шатын хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг. Тухайн шийдвэрээр Б.Б******* ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой, шалгалтын ажиллагааны шатанд нөлөөлөхгүй юм байна гэдэг байдлаар дүгнэлтийг хийсэн байдаг. Гэтэл энэ маргаан бүхий актад ямар нэгэн хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслээгүй атлаа дээрх журмын зохицуулалт буюу хууль хяналтын байгууллагын шийдвэрийг үндэслэсэн гэх агуулгаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаараа гэмт хэрэг нь шалгагдаж байгаа эсвэл цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын байцаагч эрхийг түдгэлзүүлнэ гэх ямар ч журам болон хууль тогтоомжид байдаггүй. Хэргийн материалд авагдсан баримтын хүрээнд тухайн гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болж, миний үйлчлүүлэгч Б.Бийг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилохдоо бол ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэсэн баримт авагдаж, бэхжүүлэгдсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэх заалтыг илт зөрчиж гэм буруугүй этгээдэд шүүх, хууль хяналтын байгууллагаас гадуур хариуцлага хүлээлгэж түүнийг ажил албан тушаалаас чөлөөлсөн байна. Татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлээд байгаа боловч цаад үр дагавар болох тушаалыг нь харахад ойлгогдоно. Учир нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалд Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэхээс гадна Б.Бийн татварын улсын байцаагч эрхийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан өөр албан тушаалд зохих журмын дагуу шилжүүлэн ажиллуулах асуудлыг танилцуулахыг Хүний нөөцийн сургалтын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажил албан тушаалаас урьдчилсан байдлаар чөлөөлөх арга хэмжээг тухайн тушаалаар авагдсан гэж үзэж байгаа юм. Иймд тухайн тушаал нь хууль болон журамд заасан үндэслэлгүй байх тул хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгаар эхний нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай Б.Б*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө нь дурдагдсанчлан Б.Б******* нь Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар ажил үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлснээс хойш Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар нэг ч өдөр ажиллаагүй байдаг. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Татварын ерөнхий газрын дарга нь өөрөө хүчингүй болгосон боловч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхний буюу нэгдүгээр маргаан бүхий актыг гаргаснаар Б.Бийг дахин Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалт хэлтсийн даргын ажил албан тушаалд бол нэг ч өдөр ажиллуулаагүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Х.О гэх эмэгтэйг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалт хэлтсийн даргын ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг даалгасан тушаал, шийдвэрүүд нь хэргийн материалд авагдсан байдаг. Энэ 2 тушаал, шийдвэр нь өөр хоорондоо хамааралтай байгаа учраас дээрх үйл баримтыг дахин тайлбарлаж байгаа юм. Яагаад дахин дурдаад байна гэхээр эхний маргаан бүхий захиргааны актын биелэлт хэрэгжсэн байдалтай байсан буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Б******* Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаагүй байхад нь ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Б.Б*******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа түдгэлзсэн буюу аливаа байдлаар сахилга хариуцлагын арга хэмжээ хүлээлгэх, цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой үйлдэл хийх эрх талуудын алинд ч байгаагүй. Тийм учраас захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт байна. Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсэгт заасан татварын асуудал хариуцсан захиргаа, төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан боловч энэхүү татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлснээр төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн зохицуулсан талаар нарийвчилсан зохицуулалт Татварын ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд огт байдаггүй. Харин Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлснийг түүний ажил үүргийг бол гүйцэтгэхийг түдгэлзүүлсэнтэй бол адилтган авч үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Нэгэнт нарийвчилсан зохицуулалт байхгүй тохиолдолд дээрх асуудлыг хэрхэн ямар байдлаар шийдвэрлэх боломжтой вэ гэдэг хууль зүйн зохицуулалтыг харахад Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтыг өмгөөлөгчийн зүгээс судлан авч үзсэн. Холбогдох зохицуулалтыг аваад үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд тусгагдсан хууль зүйн зохицуулалт байдаг. Ямар зохицуулалт байна вэ гэхээр ажил үүргийг түдгэлзүүлсэн байгаа тохиолдолд тухайн ажилтантай холбоотой аливаа нэгэн шийдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэдэг нөхцөл байдал тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл ажилтанд ажил албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх эрх бүхий албан тушаалтан шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа царцчихсан байна гэсэн үг юм. Тухайн албан тушаалд ажиллаагүй хүний ажил, албан тушаалыг хэрхэн ямар байдлаар зохицуулах юм бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9 дэх хэсэгт зааснаар ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн бол ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах нь ажил олгогчийн үүрэг байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Б*******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон. Ажил олгогч ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байх үедээ ямар ч захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад ажлын байрыг түдгэлзүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон байгаа ажилтныг халах, сахилгын шийтгэл ноогдуулах талаар хуулийн ямар ч зохицуулалтгүй байхад илт хууль бус захиргааны актыг гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг ойлголтыг тайлбарласан байдаг. Тухайн тайлбарт захиргааны байгууллага албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад хуулиар тогтоосон нэмэлт хязгаарлалтыг зөрчиж түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа түдгэлзсэн байна. Энэ нь сэргээгүй байгаа тохиолдолд тухайн ажилтныг халах, албан тушаал бууруулах, цалин хангамж олгох, ээлжийн амралт эдлүүлэх байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай гаргах тушаал гаргах хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй байна. Иймд тухайн акт илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Мөн тушаалын хууль зүйн үндэслэлтэй холбоотой асуудлыг дурдахад Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1 дэх хэсэгт зааснаар албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах бол энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга нь Татварын ерөнхий газрын газарт бол санал хүргүүлдэг. Гэтэл Б.Бийн тохиолдолд дээрх зохицуулалт хэрэгжээгүй шууд Татварын ерөнхий газрын дарга нь Нийслэлийн татварын газрын даргын саналгүйгээр сахилгын шийтгэл ноогдуулах гэж Төрийн албанд хандсан байгаа юм. Мөн л захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм. Тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг аваад үзэх юм бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын төхөөрөмжид сард 3-аас дээш удаа бүртгүүлээгүй, ажлын цагаас удаа дараа хожимдсон, эрт явсан, тасалсан тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно гэж заасан. Гэтэл энэ үндэслэл нь ч байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн тушаал нь нэгдүгээрт хууль бус, хоёрдугаарт илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараагаар нэмэлт тайлбар гаргана.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үйл баримтаа тодорхойлоод, хариуцагч хариу тайлбараа хэлээд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалснаар тодорхой үйл баримтууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан миний үйлчлүүлэгч Б.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шатанд Татварын ерөнхий газрын даргаас гаргаж байсан захиргааны актууд нь тодорхой нэг л асуудалд чиглээд байгаа. 2024 оны 05 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлснээс хойш ажил албан тушаалыг Б.Б*******эр хийлгэхгүй өөр хэн нэгэн этгээдээр хийлгэнэ гэдэг санаа зорилготой байна гэж харагдаад байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг аваад үзэх юм бол Б.Бийг цагдан хоригдож байх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй. Төрийн байгууллагын залгамж халаа алдагдууллаа. Тогтвортой үйл ажиллагааг алдагдууллаа гэдэг тайлбарыг хариуцагч хэлж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлээд н.Болдбаатар буюу Нийслэлийн татварын газрын миний үйлчлүүлэгч Б.Б*******тэй адилхан хэлтсийн даргаар ажилладаг этгээдээр тухайн ажил албан тушаалыг хавсарган гүйцэтгүүлэхээр тушаал, шийдвэрүүд гарсан. Цагдан хоригдож байх хугацаанд ажлаа хийгээгүй байна гэж албан тушаал бууруулна гэсэн эхний шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хүчингүй болгосон. Б.Б******* буцаад ажилдаа орох асуудлыг хэрхэн ямар байдлаар шийдвэрлүүлэх юм бэ гэдэг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хандаж ажил үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарсан байдаг. Тус шийдвэрийг бол тус шүүхийн ерөнхий шүүгч хүчингүй болгосон. Шүүгчийн захирамж хүчингүй болсон тул буцаж ажилдаа оръё гэхэд энэ асуудлыг шийдвэрлэхгүй явсаар байгаад 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А/239 дугаартай тушаалаар өмнөх ажил үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дараагийн А/240 дугаартай тушаалаар ямар нэгэн хууль хяналтын байгууллагын шийдвэрт үндэслэлгүйгээр хахууль авсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татан шалгагдаж ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Бийн татварын улсын байцаагч эрхийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлэхдээ өөр ажил албан тушаалд зохих журмын дагуу шилжүүлэн ажиллуулахыг Б.Б*******д танилцууллаа гэдэг юм. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтыг авч үзвэл 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Б.Б******* Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаагүй. Тухайн өдрөөс хойш огт ажиллаагүй болох нь тогтоогддог. Ажил үүрэг түдгэлзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар миний үйлчлүүлэгч Б.Б*******д Татварын ерөнхий газрын даргаас эсвэл Нийслэлийн татварын газраас аливаа байдлаар ажил, албан тушаал санал болгоогүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтыг аваад үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын тушаалаар н.О гэх хүнийг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалт хэлтсийн даргаар ажиллуулсан нөхцөл байдал тогтоогддог. Энэ тушаал хэрэгт авагдсан. Өөр этгээдэд ажил албан тушаалыг нь шилжүүлсэн. Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг түдгэлзүүлсэн атлаа 2024 оны 12 дугаар сард дахин дуудаж Б.Б*******тэй холбоотой сахилгын хэргийн шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж сонсох ажиллагаа явуулсан байдаг. Сонсох ажиллагаа явагдсан эсэх асуудал дээр маргаан байхгүй. Гэхдээ сонсох ажиллагаа явуулснаараа илт хууль бус захиргааны акт гаргаж болно гэсэн үндэслэл байхгүй. Дээрх байдлаар үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргаж тухайн шийдвэрээ хүчингүй болгох байдлаар миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж хөдөлмөр эрхлэх боломжийг нь хууль бусаар хязгаарласан үйлдлүүд удаа дараа гарч байсан учраас Б.Бийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 тушаалтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Үүнээс ч өмнө Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн хариу нь тодорхой тусгагдсан байдаг. Ямар асуудлаар гомдол гаргасан гэхээр 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ерөнхий шүүгчийн захирамжаар Б.Б******* ажил үүргээ хэвийн гүйцэтгэж болно гэж шийдвэрлэсэн байхад миний ажил албан тушаалд буцаан томилохгүй. Ажил эрхлэх боломжийг хязгаарлаад байна гэдэг агуулгаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тухайн тушаалыг хүчингүй болгон дахин А/240 дугаартай тушаал гаргасан. А/240 дугаар тушаалтай маргалдсан боловч үүнийг Төрийн албаны зөвлөл үндэслэл бүхий байна. Эрхийн хүрээнд байна тушаал гаргасан гэж үзсэн хэдий боловч тушаалын хууль эрх зүйн үндэслэлийг Төрийн албаны зөвлөл бол огт хянаагүй. Энэхүү маргаантай асуудлаар шүүхэд хуульд заасан хугацааны дотор буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаал ямар ч эрх зүйн үр дагаваргүй болсон. Б.Бийг ажлаас халсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Тус баримт нь өмнө дурдсанчлан 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хариуцагчийн хариу тайлбарын хамт ирснээр нэхэмжлэгчийн зүгээс тухайн илт хууль бус захиргааны актыг олж мэдсэн байдаг. Хариуцагч хариу тайлбартаа дурдахдаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн нэг л акттай холбоотой хүчингүйд тооцуулах илт хууль бус болохыг тогтоол үр дагаврыг арилгуулах байдлаар нэхэмжлэл гаргаж шийдэх ёстой. Энэ маргаан 2 тусдаа маргаан байх ёстой шүү дээ гэдэг байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байгаа нь үндэслэлгүй байна гэдэг тайлбар өгч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль зэрэг хууль тогтоомжийг аваад үзвэл нэг акттай холбоотой зөвхөн нэг л маргаан байх ёстой. Хоёр акттай холбоотойгоор эрх зүйн маргаан өрнүүлж болохгүй гэдэг хуулийн хязгаарласан зохицуулалт огт байхгүй. Энэ талаар ч гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өмнө нь хуваарилагдсан шүүгч нар тодорхой дүгнэлтүүдийг хийгээд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваад хариуцагчид гардуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг дурдахыг хүсэж байна. Мөн тухайн хоёр маргаан бүхий захиргааны актуудын хувьд гаргаж байгаа үр дагавар нь ижил байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын гурав дахь үндэслэл бол ижил байгаа учраас нэгтгэн шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд сонсох ажиллагаа хийсэн. Тушаалыг мэйл хаягаар өгсөн гэдэг тайлбар гаргадаг боловч тухайн мэйл хаяг нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг мэйл болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар болон асуулт хариултын шатад тодруулахад тогтоогдсон. 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн хүн яаж 2025 оны 01 дүгээр сард албаны мэйл хаягаас тушаалыг гардаж авах юм гэдэг асуудал гарна. Шуудангаар хүргүүлэх, гар утас бусад мэдээллийн хэрэгслээр хүргүүлэх боломжтой байсан. Мөн Б.Бийн хувийн мэйл хаяг нь хүртэл түүний анкетад бүртгэлтэй байгаа. Ийм байдлаар тушаал шийдвэрийг гардуулах үйл ажиллагаа явагдаагүй. Эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журмын 8.2.4-д зааснаар хууль хяналтын байгууллагын тушаал шийдвэрт үндэслэсэн шийдвэр биш учраас хууль бус захиргааны акт байна гэдэг тайлбар гаргаж байна. Хоёрдох маргаан бүхий захиргааны актын хувьд бол Б.Б******* 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаагүй. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс Х.О гэдэг хүн Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхад өөрөөр хэлбэл тухайн ажил албан тушаалд ажилладаггүй хүнийг ажлаас халсан байдлаар тушаал шийдвэр гаргаж байгаа нь өөрөө илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлд хамаарч байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэдэг агуулгаар хариу тайлбарын шатад тайлбар гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1 болон 14.4-д заасан хугацаа үл хамаарна гэж заасны дагуу ямар нэгэн байдлаар 30 хоногийн дотор заавал нэхэмжлэл гаргах захиргааны маргаан биш. Нэхэмжлэлийн шаардлага нь 30 хоногийн хугацаанд хамаарахгүй гэдгийг бол хэлэхийг хүсэж байна. Мөн яагаад хоёр маргаан бүхий шаардлагаа нэгтгээд шүүхэд хандав гэхээр Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах түүнд гомдол гаргах журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт заасныг үндэслээд ажлаас халсан захиргааны маргаан бол шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох хэрэг маргаанд хамаарч байгаа. Өмнө дурдсанчлан хэд хэдэн удаа хөдөлмөр эрхлэлтийг хэвийн явуулах нөхцөл байдлыг алдагдуулах байдлаар хууль бус тушаал шийдвэрүүд гаргаж байсан учраас энэхүү асуудлаар шууд шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй юм. Татварын ерөнхий газрын даргын хууль зөрчиж Төрийн албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журам, Нийслэлийн татварын газрын хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтыг буруу хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан байх тул Татварын ерөнхий газрын дарга Ч.Чгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаартай тушаалыг хүчингүй болгож, эрх олгогдоогүй захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлснээр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаагүй болон түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа түдгэлзэж зогссон байхад түүнийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажиллаагүй ажлын байрнаас нь халахаар шийдвэрлэсэн Б/23 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Б.Бийг Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалт хариуцсан хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн гуравдах шаардлагатай холбоотой цалингийн тооцооллын хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цалин, хөлс тодорхойлох журмын 2.3-д заасны дагуу Б.Бийн ажил хөдөлмөр эрхэлсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход 2024 оны 05 дугаар сард 12 хоног ажиллаж, 5,463,369.87 төгрөг, 09 дүгээр сард ажлын 12 хоног ажиллаж 2,807,230.59 төгрөг, 10 дугаар сард ажлын 5 өдөр ажиллаж, 1,887,132.82 төгрөгийн цалин тус тус авсныг тухайн ажилласан ажлын өдрүүдэд хувааж тооцоход бол түүний нэг өдрийн дундаж цалин нь 350,266 төгрөг байна. Үүнийг маргаан бүхий эхний акт буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаартай тушаалаар Б.Бийг ажил албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн өдрөөс хойш тооцоход ажлын 182 хоног байна. Ажлын 182 хоногоор тооцоход түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь 63,748,412 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас дээрх үнийн дүнгээр цалин хөлсийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Татварын ерөнхий газрын дарга Ч.Чд холбогдуулан гаргасан "Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай" Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Бийг Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан байж болзошгүй гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаатай холбогдуулан татварын улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байх, татварын албаны нэр хүнд, олон нийтээс татварын албанд итгэх итгэлийг бууруулах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тус албан хаагчийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д "Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 77.7.4. татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх" гэж заасанд нийцсэн болно.

Түүнчлэн Б.Б******* нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, ээлжийн амралтын мэдэгдлийг олгоогүй байхад ээлжийн амралт эдэлсэн зөрчил гарган албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулсан нь тогтоогдсон тул Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай тушаалаар Б.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгч нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээж, тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаалыг хүчингүй болгосноор ажилд эгүүлэн томилох, нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

...Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Б*******эс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан Б.Бийн татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх тухай" Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Энэхүү үндсэн шаардлагыг ихэсгээгүй, харин эрх зүйн бие даасан үр дагавар бүхий тусдаа захиргааны актад холбогдох Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4, 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд юу хамаарахыг заасан. Нэмэгдүүлсэн шаардлага нь өөр эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, үндсэн шаардлагатай хамааралгүй тохиолдолд энэ нь тусдаа нэхэмжлэлээр шийдэгдэх ёстой.

Гэтэл тусдаа эрх зүйн үр дагавар бүхий бие даасан захиргааны актад холбогдох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудлыг үндсэн шаардлагад нэгтгэж, нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Б.Б******* нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, ээлжийн амралтын мэдэгдлийг олгоогүй байхад ээлжийн амралт эдэлсэн зөрчил гарган албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулсан нь тогтоогдсон тул Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай тушаалаар Б.Б*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Тус шийдвэрийг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн танилцуулж, сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааны явцад Б.Б*******эс 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор тайлбараа бичгээр гаргаж өгөх санал гаргасан боловч тушаал батлагдан гарах өдрийг хүртэл хугацаанд аливаа тайлбар ирүүлээгүй, санал гаргах боломжит хугацааг өнгөрүүлсэн.

Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай тушаалын хувийг Б.Бийн шууд удирдлага болох Нийслэлийн Татварын газрын даргад хүргүүлж, улмаар тус албанаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр Б.Бийн (b*******) цахим шуудангаар тушаалын хувийг хүргүүлж, 8******* дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран 2019.04.04 өдрийн 36, 32 тоот "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.1-т сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй болон буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд бичгээр гаргана.", 8.2-т "Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан бол шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана гэж заасан. Энэхүү журмаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг үндэслэлгүй болон буруу ногдуулсан гэж үзвэл 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд үүнд хүчингүй болгох, эсхүл илт хууль бус байхыг ялгаж журамлаагүй, аль ч тохиолдолд 30 хоног байхаар заасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03 өдрийн 01/2755 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч Б.Б*******д хүргүүлж, тус албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар хандсан байна.

Тус албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс 2025.04.07-ны өдөр Б.Б******* сахилгын шийтгэл оногдуулсан Татварын ерөнхий газрын даргын 2025.01.14-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг.

Улмаар шүүхээс 2025.04.10 өдрийн 01/2941 дугаартай албан бичигт "... Б.Б******* сахилгын шийтгэл оногдуулсан Татварын ерөнхий газрын даргын 2025.01.14-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан уг тушаалыг хэзээ, хэрхэн хүргүүлсэн талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлэхийг Татварын газарт мэдэгдсэн.

Тус шүүхийн албан бичигт холбогдуулан Татварын ерөнхий газраас 2025.04.17-ний өдрийн 01/1053 дугаартай албан бичгээр тайлбар, нотлох баримтыг хүргүүлсэн бөгөөд тус тайлбартаа хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлтийг хариуцагчаас гаргасан.

Тус хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуралдаан товлосон боловч нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, улмаар тус хүсэлтийг өмгөөлөгчийг байлцуулан шийдвэрлэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээр хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчаас гаргасан дээрх хүсэлтийг шүүхээс өнөөдрийн байдлаар хэлэлцэж, шийдвэрлээгүй байтал нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, тусдаа эрх зүйн үр дагавар бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, улмаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага болгон өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна.

3. Нэмэгдүүлсэн шаардлагад ... 2024 оны 05 дугаар сараас эхлэн Б.Б******* миний ажил албан тушаалыг хууль бус арга хэрэгслээр авах санаархлаар хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгах, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгох зэрэг хууль бус үйлдлүүд гарсаар байсан гэж дурдсан байна.

Нэхэмжлэгч нь бодит байдалд нийцэхгүй, огтоос үндэслэлгүй асуудлаар хариуцагчийг гүтгэж, буруутгасан байна. Төрийн албан хаагч нь дээд шатны байгууллагын хууль бус дарамт, шийдвэр байна гэж үзвэл зохих журмын дагуу гомдлоо гаргаж, эрхээ хамгаалах бүрэн боломжтой. Гэтэл нэхэмжлэлд дурдсан асуудлаар Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн байгууллагад хандаж, хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа, хүний эрхийн зөрчил гаргасныг тогтоосон аливаа шийдвэргүйгээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Хариуцагч нь тус шүүхийн 2025.01.27-ний өдрийн 01/917 дугаартай нэхэмжлэлийн хувь хүргүүлж, нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг олж мэдсэн. Гэтэл нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгчийг улсын байцаагчийн эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн шийдвэрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргамагц дахин үндэслэлгүй тушаал гарган ажлаас халсан мэтээр дурдсан нь илтэд худал болох нь нэхэмжлэлийн хувийг гардуулсан хугацаа, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн хугацаагаар тодорхойлогдоно.

Иймд, нэхэмжлэгч үндсэн шаардлагын хэмжээг ихэсгээгүй, тусдаа эрх зүйн үр дагавар бүхий бие даасан актыг маргаан бүхий актад хамаатуулж, үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн гэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг захиргааны хэргээр 2 захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаад байна. Эхний тушаал бол А/240 буюу татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн тушаал байгаа юм. Энэ тушаалыг Татварын ерөнхий газрын даргад олгогдсон сонгох боломжийн хүрээнд гарсан асуудал юм. 2025 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл нэхэмжлэгч Б.Б******* ажил үүргээ гүйцэтгээгүй. Энэ хугацаанд төрийн албаны тасралтгүй байх зарчим алдагдаад байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явж байсан. Энэ хүрээнд шийтгэх тогтоол 2 удаа гарсан. Прокуророос санал ирээд ажил үүргийг нь түдгэлзүүлж байсан. Үүнийг хүчингүй болгохдоо шийтгэх тогтоолд юу гэх дурдсан байдаг гэхээр үйл баримтын талаар сайн судлаагүй байна. Энэ үйл баримтын талаар сайн судалж байж арга хэмжээг авна уу гэж таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож байсан. Энэ үйл баримтын тухайд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын асуудалд хяналт шалгалт тасалдаж байгаа. Нэхэмжлэгчийн шийтгэх тогтоол хэрэгсэхгүй болсон уу үгүй юу гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Энэ хүрээнд Татварын ерөнхий газрын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгон сунгах боломжгүй тушаал гаргаж байсан. Б/23 дугаар захирамж буюу сүүлд гарсан сахилгын шийтгэл оногдуулсныг өмнөх тушаалтай дүйцүүлэн холбож тайлбарлаад байна. Хөдөлмөрийн тухай хуульд хэрвээ ажил, албан тушаалыг нь түдгэлзүүлж байгаа тохиолдолд ажил алба гүйцэтгэж болохгүй. Гэмт хэрэг болон түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан тушаал юм. Нэхэмжлэгчийн цаг бүртгэлийн асуудал, ээлжийн амралтын мэдэгдэл олгогдоогүй байхад ээлжийн амралтаа эдэлсэн. Энэ асуудал бол түдгэлзүүлэх шийдвэр гарсны дараа ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан байхад гаргасан тушаал биш. Б/23 дугаар тушаал дээр гарах гэж байгаа энэ зөрчил нь татварын улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэхээс өмнө гарсан зөрчил юм. Төрийн албаны тухай хуульд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаанд энэ үйл баримтыг тогтоож хариуцлага хүлээлгэдэг. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэг зүйлийг хэлмээр байна. Захиргааны хэрэг бол 1 захиргааны акт руу чиглэж байгаа 1 нэхэмжлэл байна. Энэ захиргааны акт хүчингүй болгох юм уу ямар нэгэн төрлөөр нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. А/240 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн маргаан өрнөөд явж байхад дахин 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/23 дугаар тушаалыг илт хууль бус болгуулахаар шал өөр нэхэмжлэлийн төрлөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэх асуудлыг нэг захиргааны актад чиглэсэн даалгах, тогтоолгох нэхэмжлэлийн төрлүүдээс сонгож өөрийн эрхээ хамгаалуулахад чиглэж байгаа юм. Гэтэл энэ 2 үйл баримт нь тус тусдаа өөр захиргааны хэрэг болж үүсэх байхад нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар 2 тушаалыг шийдвэрлэх боломжгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Татварын ерөнхий газраас сонсох ажиллагааг удаа дараа хийсэн. Сонсох ажиллагааны үед бичгээр тайлбар өгнө гэж мэйлээр харилцаад явж байсан. Мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан. 12 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн. Үүнээс хойш сонсох ажиллагааны тайлбар өгсөн үйл баримт тогтоогдохгүй байгаа. Сонсох ажиллагаа буюу оролцогчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан. Захиргааны актад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний дараа өөр төрлийн захиргааны актад холбогдох маргаан дээр татаж оролцуулан илт хууль бусад тооцуулах гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2 өөр үйл баримтыг дүгнэх ёстой асуудлыг нэгтгээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий биш байна. Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үйл баримт харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эхний тушаал бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан. Хоёрдугаар тушаалын хувьд сахилгын зөрчил гарсны хүрээнд гарсан байгаа. Энэ актыг нэгтгээд нэгийг нь хүчингүй болгож, нөгөө тушаалыг нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг аваад үзэхээр үр дагавар нь нэг л зүйл рүү чиглэж байгаа. Нэг тушаал нь бол ажлыг нь түдгэлзүүлсэн, нөгөө тушаал нь ажлаас халсан. Хэд хэдэн актыг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийн шийдвэрлэвэл хэргийг тусгаарлах, нэгтгэх гэсэн асуудлууд хэрэггүй болно. Нэг шаардлагын хүрээнд заавал нэг тодруулах зүйл нь маргаан бүхий ажлаас халсан тушаалыг мэдээгүй гэж тайлбарлаад байдаг. Гэтэл утсаар бол мэдэгдсэн. Маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн юм. Түүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологддог. Илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах бүрт түүнийг илт хууль бус гэж үздэггүй. Үүнийг шүүхээс тогтооно. Хэрвээ илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан тохиолдолд хүчингүй болох үр дагавар үүснэ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үү, үгүй юу гэсэн үйл баримт тогтоогдох ёстой. Эцэслээд дүгнэхэд энэ 2 төрлийн тушаалыг нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаар шийдвэрлэх боломжгүй. Тусдаа шийдвэрлэгдэх 2 өөр үйл баримт юм. Хоёрдугаарт энэ 2 нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох үр дагавартай. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б*******эс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/23 дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Б.Б******* намайг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ

- Татварын ерөнхий газрын дарга нь А/240 дугаартай тушаалаар Б.Б******* миний улсын байцаагчийн эрхийг хууль дүрэм журамд заагаагүй үндэслэлээр түдгэлзүүлж, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг дахин хязгаарласан,

- албан үүргээ гүйцэтгээгүй, улсын байцаагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байхад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б/23 гэх тушаалыг гаргасан нь илт хууль бус шийдвэр болсон гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд,

3.1. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/854 дүгээр тушаалаар Бын Бийг Татварын ерөнхий газрын харъяа Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон,

3.2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЦХШЗ/208 дугаартай шүүгчийн захирамжаар ... О овогт Бын Б*******д 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг 3 сарын хугацаагаар авч шийдвэрлэсэн,

3.3. Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/418 дугаар тушаалаар шүүгчийн дээрх захирамжийг үндэслэн ...Б.Бийг албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүл-сэн,

3.4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЕШЗ/1040 дугаартай захирамжаар ...шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЦХШЗ/208 дугаар захирамжийг хүчингүй болгож,

3.5. Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/239 дүгээр тушаалаар ерөнхий шүүгчийн дээрх захирамжийг үндэслэн өмнө гаргасан Б/418 дугаар тушаалыг хүчингүй болгосон,

3.6. Улмаар Татварын ерөнхий газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаар тушаалаар ...Бын Бийг ... хахууль авсан байж болзошгүй гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаатай холбогдуулан цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн,

3.7. Мөн даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Бын Б******* нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2024 оны 07 дугаар сарын 09, 09 дүгээр сарын 06, 10-ны өдрүүдэд ажил тасалсан, ээлжийн амралтын мэдэгдлийг олгоогүй байхад амралт эдэлсэн зөрчил гаргаж байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг алдагдуулсан нь тогтоогдсон тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, татварын итгэмжит зөвлөх цолыг хурааж шийдвэрлэсэн,

3.8. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор ... Б.Б******* нь иргэн хуулийн этгээдээс хахууль авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнээд ... Б.Б******* нарт холбогдох эрүүгийн 2 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал-ыг ашиг сонирхлын зөрчил гэж тодорхойлжээ.

5. Нэхэмжлэгч Б.Бийг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үед хамаарал бүхий компаниудын татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийлгэхгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэрэг-т холбогдуулан шалгаж, яллагдагчаар татан шалгасан байна.

6. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс энэхүү үйл баримттай маргаагүй.

7. Энэ тохиолдолд маргаан бүхий А/240 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй, хариуцагч Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.4-т татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх гэж заасан татварын улсын ерөнхий байцаагчийн эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ.

8. Харин маргааны тохиолдолд Татварын ерөнхий газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаар тушаалаар Б.Бийн улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нөхцөл байдал арилсан байхад хариуцагч нь уг тушаалыг хүчингүй болгоогүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэгэнт шүүхэд маргаан үүссэн тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдахгүй нөхцөлд хүргэсэн үр дагавартай байна.

9. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно, 38.2-т Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа энэ хуулийн 38.1-д зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ:, 38.2.1-д ..., сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тодорхой цагт эхлэх, дуусгах, эсхүл тодорхой хугацааны туршид үйлчлэхээр, 46 дугаар зүйлийн 46.2-т Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэж заасан, хариуцагч нь маргаан бүхий А/240 дүгээр тушаалыг тодорхой нөхцөл заасан хугацаатайгаар гаргасан атлаа, уг актад заасан нөхцөл дээрх 3.8-д заасан прокурорын тогтоол гарснаар арилсан байхад хариуцагчаас уг шийдвэрийг хүчингүй болгоогүй, нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилоогүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан зарчим алдагдсан гэж үзнэ.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно, 55.2-т Энэ хуулийн 55.1-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон бол шийдвэр гаргасан этгээд энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ, 55.3-т Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно, 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:, 60.1.9-д ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн гэж зааснаас үзвэл, алба хаагчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу эрх бүхий этгээдийн шийдвэрээр албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн бол нь албаны бүрэн эрх хэрэгжихгүй, харин түдгэлзүүлсэн үндэслэл хэрхэн шийдвэрлэгдэхийг урьдчилан таамаглах боломжгүй тул эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд ажлын байрыг хэвээр нь хадгалах замаар алба хаагчийн эрх сэргэх нөхцөлийг хангах баталгааг хуулиар тогтоосон гэж үзэхээр байна.

12. Маргааны тохиолдол хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь маргаан бүхий А/240 дугаар тушаалаар Б.Бийн татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн атлаа түдгэлзүүлсэн үндэслэл хэрхэх нь тодорхойгүй буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан захиргааны илт хууль бус актын шинжийг агуулж байна гэж үзэх боломжтой байна.

13. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь татварын улсын ерөнхий байцаагчийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч түдгэлзүүлэх арга хэмжээ нь тодорхой хугацаатайгаар хэрэгжих тул уг хугацааны дараа буюу түдгэлзүүлсэн үндэслэл батлагдсан тохиолдолд төрийн албанаас халах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т, харин түдгэлзүүлсэн үндэслэл батлагдаагүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа сэргэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан байх тул эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох эрх хариуцагчид олгогдоогүй гэж үзэхээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Ажил олгогч ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байх үедээ ямар ч захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад ажлын байрыг түдгэлзүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа зогссон байгаа ажилтныг халах, сахилгын шийтгэл ноогдуулах талаар хуулийн ямар ч зохицуулалтгүй байхад илт хууль бус захиргааны актыг гаргасан гэх тайлбар үндэслэлтэй байна.

14. Иймд маргаан бүхий Б/23 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтаар олгогдсон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаа алдагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

15. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаал нь Б.Бийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, албан үүргээ гүйцэтгэж байх цаг хугацааны зөрчилд хамаарна тайлбарт тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй.

16. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т түдгэлзүүлсэн шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол ... түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлсийг ... нэхэмжилж, гаргуулан авах эрхтэй байхаар хуульд заасан хэдий нэхэмжлэгчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Б.Бийн албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, харин татварын улсын ерөнхий байцаагчийн маргаан бүхий А/240 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлсэн.

18. Шүүхийн энэхүү шийдвэрээр дээрх тушаалын үндэслэлийг хууль бус гэж дүгнээгүй, харин тушаалд заасан нөхцөл байдал арилсан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэхээр дүгнэсэн тул Б.Б*******д олгох олговорыг дээрх 3.8 дахь хэсэгт дурьдсан прокурорын тогтоол гарсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх ажлын 53 өдрөөр тооцох нь зүйтэй юм.

19. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б*******эс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.13 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.9-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******эс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/240 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Б.Бийг Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Б.Бийн ажилгүй байсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ