| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00251/И |
| Дугаар | 303/ШШ2025/00323 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 303/ШШ2025/00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ************нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1965 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. 1973-1981 онд бага, дунд сургууль, 1981-1985 онд Соёл Гэгээрлийн дунд сургууль төгссөн. 1985 онд Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуульд дуу-хөгжмийн багш, 1986 онд аймгийн хөгжимт драмын театрт концерт местр, 1987 онд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны харьяа хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багш, 1987-1989 онд ардын армийн 026-р ангид байлдагч цэргийн алба хаасан. 1989 онд 10 сард аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны харъяа Хүүхэд-Залуучуудын соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байсан. 1996 оны хүртэл “Тэмүүжин” хүүхдийн театрт болон тамга тэмдэг гэрчилгээ авсан. Тус театрт өнөөг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа цомнолыг **************** хөгжийг **************** Тэмүүжин дуурь 1989-1990 онд цомнолыг ***************, хөгжмийг Б.Банзрагч “Шалзад баахан шарга” дуулалт жүжгийн хөгжмийн багшаар ажиллаж байсан болно. 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүүжин теарт хөгжмийн багшаар, Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1216 дугаар лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа, хөдөлмөрийн 068383 дугаартай дэвтрийн хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүндэт тэмдэгийн үнэмлэх, 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн № 58 /4082/ дугаартай, “Лениний зам” сонин, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч **************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******************* 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч *****************нь 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1216 дугаар лавлагаа, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 068383 дугаартай дэвтрийн хуулбар, 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүндэт тэмдэгийн үнэмлэх, 1990 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн № 58 /4082/ дугаартай, “Лениний зам” сонин, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ***************** хөдөлмөрийн 068383 дугаартай дэвтрийг Соёл гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчин 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж, сургуулийн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Иймд хүсэлт гаргагч ***************** нь 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч **************** 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Хүүхэд залуучуудын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА