Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00332

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот  дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байр, регистрийн дугаар, Ж ХХК-ийн,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг,  дугаар хороо гудамж, дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаар, Э.Бд холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,688,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Э.Бтэй хэлэлцэн тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 9,958,200 төгрөгийн ундаа нийлүүлсэн. Үүнээс 2,608,200 төгрөг төлөгдсөн бөгөөд нэмж 1,662,000 төгрөгийг тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Д шилжүүлсэн нь батлагдсан тул дээрх дүнг хасаж, 5,688,000 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр Э.Бтэй удаа дараа уулзаж, утсаар холбогдсон ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд дээрх 5,688,000 төгрөгийг Э.Бгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч "Ж" ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан 5,688,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүх нь хариуцагч Э.Бгээс гаргаж өгсөн "...Д.Д миний бие "Ж Э" ХХК-д борлуулалтын менежер ажилтай байх хугацаандаа тус компанид телех ёстой барааны мөнгө 5,688,000 төгрөгийн тооцоог Э.Б дансаар 1,500,000 төгрөг, бэлнээр 4,188,000 төгрөг авсан нь үнэн болно. Бүх төлбөр тооцоог би хариуцан "Ж.Э ХХК-д төлнө гэх" нотлох баримтыг танилцууллаа. Дээрх баримтаас үзэхэд Э.Б нь тус хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч "Ж" ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,688,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,158 төгрөгийн тал хувь болох 53,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 53,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ц Э.Бд холбогдуулан худалдан худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,688,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 53,579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, 53,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ