| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00330/и |
| Дугаар | 318/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 318/ШШ2025/00337
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум,дугаар баг, бор толгой тоотод оршин суух, регистрийн дугаар, Б.М,
Хариуцагч: Увс аймаг, сум, дүгээр баг, Буянт хороо тоотод оршин суух, регистрийн дугаар, Б.Ахолбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 онд Б.А танилцаж, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүүтэй болсон. Хүү А.Э 7 сартай дутуу төрсөн бөгөөд төрсний дараа менингит өвчнөөр өвдөж, аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 хоног экваторт эмчилгээ хийлгүүлсэн. Хүүгийн биеийн байдал дээрдэхгүй байсан тул Улаанбаатар хотын эх нялхсын эрчим эмчилгээний нярайн тасаг руу хүргэгдсэн. Эмчилгээ 3 сарын хугацаагаар үргэлжилж дээрх өвчний хүндрэлээр тархины усжилт оноштойгоор 2 удаагийн хагалгаанд орж биеийн байдал дээрдсэн. Саяхан хүүгийн маань 1 насны төрсөн өдөр болсон бөгөөд энэ хугацаанд Б.А бид хоёрын дунд маргаан ихтэй байсан. Хоорондоо таарч тохирохгүй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мшүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нөхөр Б.А харилцан ярилцаад цаашид хамт амьдрах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ н:
Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч Б.А холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Мнэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мнь хариуцагч Б.А холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхзулд олгож, 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ