| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00355/и |
| Дугаар | 318/ШШ2025/00339 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00339
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, , дугаар давхарт байрлах, регистрийн дугаартай, М ХК-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дүгээр багт оршин суух, регистрийн дугаар, У.У холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16,348,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.У нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 04-нд 6000164383 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 16-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000164383 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 198 хоног, 6000170876 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 178 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 9 дүгээр сарын 05-нд, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 1, 225.2, 226.1 дэх заалт болон зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000164383 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,574,670.3 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 514,390.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,162.93 төгрөг, 6000170876 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,849,900.3 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,336,545.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,527.18 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 16,348,196.54 төгрөгийг зээлдэгч У.Уаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХК-аас авсан зээлийг 6 сарын хугацаанд төлөөгүй нь үнэн. Тухайн мөнгийг 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Мөн тухайн зээлээ 2025 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн сар бүр 1,635,000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: У.Уын тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч У.У холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16,348,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.У нь нэхэмжлэгч М ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16,348,196 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие М ХК-аас авсан зээлийг 6 сарын хугацаанд төлөөгүй нь үнэн. Тухайн мөнгийг 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Мөн тухайн зээлээ 2025 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн сар бүр 1,635,000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч У.У нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч У.У нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,690.98 төгрөгийн тал хувь болох 119,845.49 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 119,845.49 төгрөг, хариуцагч У.Уаас 119,845.49 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16,348,196 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 1,635,000 төгрөгөөр төлөх, тухайн зээлийг 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч У.У хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 119,845.49 төгрөг, хариуцагч У.Уаас 119,845.49 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож, 119,845.49 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ