Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 318/ШШ2025/00343

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  дугаар хороо, , р давхарт тоотод байрлах, регистрийн дугаар, OББСБ ХХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймаг, сум,  дугаар баг, Жаргалантад оршин суух, регистрийн дугаар, Б.Л холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 740,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч OББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "OББСБ" ХХК нь Б.Л -тэй 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 20240502-62808 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 515,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000592585 тоот зээлийг Худалдаа Хөгжлийн банк дахь 458127977 тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 66,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000674692 тоот зээлийг М Банк дахь 8000230811 тоот дансанд, хариуцагч Б.Л нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2000592585 тоот зээл 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 51,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 463,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 210 хоногийн хүү 228,253 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 43,827 төгрөгийг хасаж нийт хүү 184,426, Нийт дүн 647,926 төгрөг, 2000674692 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 66,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 172 хоногийн хүү 26,110 төгрөг, шимтгэл 660 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 26,110, нийт дүн 92,770 төгрөг нийт дүн 740,696 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие OББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч OББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Л тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч OББСБ ХХК нь хариуцагч Б.Лд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 740,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч OББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 740,696 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие OББСБ ХХК-аас авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч OББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Л нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,326.70 төгрөгийн тал хувь болох 11,163.35 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,163.35 төгрөг, хариуцагч Б.Л ээс 11,163.35 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч OББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч OББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 740,696 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Б.Л хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,163.35 төгрөг, хариуцагч Б.Лэс 11,163.35 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч OББСБ ХХК-д олгож, 11,163.35 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ