Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2025/00328

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-ын ***-д холбогдох

622,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 622,587 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *** ХХК нь *** овогтой ***-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 13111 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 сарын 17-ны өдөр 315,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000164938 тоот зээлийг *** банк банк дахь *** тоот дансанд зээлдэгч *** нь шилжүүлэн авсан. Хариуцагч *** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28-ний өдрийн байдлаар: 2000164938 тоот зээл 2024 оны 03 сарын 18-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 315,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 436 хоногийн хүү 304,437 төгрөг + шимтгэл 3,150 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 304,437, нийт дүн 622,587/зургаан зуун хорин хоёр мянга таван зуун наян долоон/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** овогтой ***  нь ***-аас авсан 622,587 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “***” ХХК нь ***-ын ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 622,587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь “...Миний бие *** овогтой *** нь ***-аас авсан 622,587 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Хүлээн зөвшөөрч байна…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 622,587 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,328 төгрөгнөөс 9,664 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 9,664 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ын ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 622,587 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** овгийн ***-ын *** нь 622,587 (зургаан зуун хорин хоёр мянга таван зуун наян долоо) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,328 төгрөгнөөс 9,664 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 9,664 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ОДБАЯР