| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00388/И |
| Дугаар | 305/ШШ2025/00350 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2025/00350
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-ийн ***-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 2,307,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,307,306 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “***” ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, "SAMSUNG-A54" маркийн гар утсыг нийт 1,658,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 69,084 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гар утасны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “***” ХХК нь хариуцагчид үүргийг нь сануулж байсан ч үр дүн гараагүй ба гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
| 1 | Үндсэн төлбөрийн үлдэгдэл (2022.11.20-2024.09 29 хүртэл нийт 22 сар) | 1,519,848 төгрөг |
| 2 | Юнителийн 80475117 дугаарын ярианы төлбөр (2022 он 11 сарууд) | 27,534 төгрөг |
| 3 | Гэрээний 5.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувиар тооцсон алданги, Иргэний хуулийн 232.4-т заасныг баримталсан болно. | 759,924 төгрөг
|
| 4 | Нэхэмжлэх нийт дүн | 2,307,306 төгрөг |
Нэхэмжлэх нийт дүн 2,307,306 (Хоёр сая гурван зуун долоон мянга гурван зуун зургаан) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2,307,306 төгрөг төлөх нь үнэн болно. 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь ***-ийн ***-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,307,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь “...“***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2,307,306 төгрөг төлөх нь үнэн болно. 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлөх болно…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 2,307,306 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,867 төгрөгнөөс 25,933.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 25,933.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,307,306 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч хариуцагч ***-ийн *** нь 2,307,306 (хоёр сая гурван зуун долоон мянга гурван зуун зургаа) төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,867 төгрөгнөөс 25,933.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 25,933.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР