| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00405/И |
| Дугаар | 305/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** овогтой ***-ийн ***-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцож тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овгийн ***-гийн *** миний бие *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 55 настай. Би 1986 онд Алтай хотын ХАА-н ТМС-ийг өрөгч, угсрагчийн ангид орж суралцаж, 1988 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өрөгч, угсрагчийн мэргэжлээр төгссөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд хуваарилагдсан юм. Би 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ороод 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архиваас Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрлэлд барилгачнаар ажиллаж байсны цалингийн баримтууд дутуу, дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын орсон, гарсан тушаал архиваас гарч ирэхгүй байна. 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Уран мандал” ББХК-д худалдагчаар, 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Таван тансаг ББХК-д худалдагчаар ажиллаж байсан. Аймгийн архиваас авсан лавлагаа дээр *** миний овгийг аав ***-гийн овгоор гарсан. Иймээс би иргэний үнэмлэхээ ээж ***-гаар авсан учир ***-гийн ***-ээр тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-***-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 476 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
-***-ын ***, ***-ын *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-***-ийн ***-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/3875 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 279 дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар,
-Алтай хотын ХАА-н ТМС-ийн захирлаас ***-гийн ***-д олгосон 254107 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 272 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-гийн *** нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Уран мандал ХХК-д худалдагчаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Таван тансаг ХХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ***-гийн *** нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
2.1 Хүсэлт гаргагч ***-гийн *** нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Уран мандал ХХК-д худалдагчаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Таван тансаг ХХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 476 дугаартай тус аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад барилгачин байсан *** нь гээд 1988 оны 07 дугаар сараас 10 дугаар сар, 1989 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар, 12 дугаар сар, 1990 оны 02 дугаар сар, 04 дүгээр сараас 05 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
-Алтай хотын ХАА-н ТМС-ийн захирлаас ***-гийн ***-д олгосон 254107 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 57 тоот тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс туслах үйлдвэрт барилгачнаар томилсон, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот тушаалаар мөн өдрөөс Бадрал нэгдлийн туслах үйлдвэрлэлийн барилгачны үүрэгт ажлаас чөлөөлсөн, 8-9 дүгээр хуудсанд “Уран мандал компани” ББХК-ийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 36 тоот тушаалаар мөн өдрөөс Уран мандал компанид худалдагчаар авч ажиллуулсан, “Уран мандал компани” ББХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот тушаалаар мөн өдрөөс Таван тансаг ББХК-ийн мэдэлд шилжүүлсэн, 10-11 дүгээр хуудсанд “Таван тансаг” ББХК-ийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар “Таван тансаг” ББХК-ийн дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулсан бичилтүүд хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байгаагаар болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай *** овогтой ***-ийн ажиллаж байсан “Уран мандал” ББХК нь 1990.1-6 сар, 1993.1-3 сард шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-гаар тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 272 дугаартай иргэн ***-ийн ажиллаж байсан “Таван тансаг ББХК” нь 1993 оны 02 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тус газарт төлсөн болохыг тодорхойлов гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.
Хөдөлмөрийн дэвтэр болон Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 476 дугаартай архивын лавлагаанд хүсэлт гаргагч ***-гийн ***-ийг эцэг ***-оор овоглож олгосон болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/3875 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 279 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар зарлигаар Алтай сумын харъяат ***-ын ***-г алдарт эхийн одонгоор шагнасугай. ***-ын ***, нөхөр *** хүүхдүүдэд, *** 2 гэж бүртгэгдсэн архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар, ***-ын ***, ***-ын *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тэдний гэр бүлд бүртгэгдсэн ***-гийн ***-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байх тул дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлж, ажиллаж байсан байдлыг шийдвэрлэлээ.
3. Иймд *** овогтой ***-гийн ***-ийг ***-гийн *** нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Уран мандал ХХК-д худалдагчаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Таван тансаг ХХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-гийн ***-ийг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Уран мандал ХХК-д худалдагчаар, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Таван тансаг ХХК-д худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР