Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2025/0033

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                          

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би ** ийн Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0262450 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ** би Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч ** нь “** нь шар өвс шатаасан” зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шалгалтаар хянав.

Иргэн ** нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын ** багийн нутагт өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн талбайд цэвэрлэгээ хийж байхдаа тамхиа бүрэн унтраагаагүйн улмаас шар өвс шатаж галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь холбогдогч **ийн мэдүүлэг, гал түймрийн нөхцөл байдлын зураг, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан ** нь **ид Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад заасан “тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан” зөрчилд шийтгэл оногдуулсан нь гаргасан зөрчилд нь тохироогүй, материалд авагдсан баримтаар иргэн ** нь тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан үйл баримт тогтоогдоогүй Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч **н 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0262450 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн холбогдогч **ид Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт “Холбогдогч **ид Зөрчлийн тухай хуулийн 5.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн” зөрчилд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын Улсын байцаагч, ахмад ** би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зөрчлийн холбогдогч **ид Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн” зөрчилд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байсныг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0262450 дугаартай шийтгэлийн хуудаст зөрчлийн холбогдогч **ид Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.4 дэх заалтад зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь  үнэн болно.

Иймд 0262450 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулж хүчингүй болгохоо хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

** нь Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан “Гал түймрийн хяналтын улсын байцаагч **гийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0262450 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 29 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **гээс прокурорын дүгнэлтийг бүхэлд нь сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Хариуцагч ** нь **ын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан **ийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч **гийн  2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0262450 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ