Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2025/00273

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Х-т сумын 5-р баг, ““Ц з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Х  сумын 3-р багт оршин суух, Ж-ийн Л-д холбогдох,

зээлж авсан хүнсний барааны үнэ 1,503,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““Ц з” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х  сумын 3-р багт оршин суух, Ж-ийн Л нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 1,503,400 төгрөгийг тус компанийн *** тоот дансанд байршуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Д  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““Ц з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж овогтой Л нь 2025 оны 05 дугаар сарын 12-нд 1,503,400 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

““Ц з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Л-д холбогдох зээлж авсан хүнсний барааны үнэ 1,503,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч ““Ц з” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тус компанийн захирал С.Д-гийн шүүхэд ирүүлсэн “...““Ц з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж овогтой Л нь 2025 оны 05 дугаар сарын 12-нд 1,503,400 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,004.40 төгрөгийн тал хувь 19,502.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,502.2 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 19,502.2 төгрөг хариуцагч Ж.Л-ээс тус тус  гаргуулж нэхэмжлэгч ““Ц з” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. ““Ц з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж-ийн Л-д холбогдох зээлж авсан хүнсний барааны үнэ 1,503,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,004.40 төгрөгийн тал хувь 19,502.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,502.2 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, 19,502.2 төгрөг хариуцагч Ж.Л-ээс тус тус  гаргуулж нэхэмжлэгч ““Ц з” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ