Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00300

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Ц.Б-д холбогдох

барааны үнэ 4,338,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Б нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 4,338,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлээр бараа худалдан авсан 4,338,650 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь Ц.Б-д холбогдуулан барааны үнэ 4,338,650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Ц.Б нь ... Зээлээр бараа худалдан авсан 4,338,650 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд барааны үнэ 4,338,650 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,368 төгрөгийн 42,184 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 42,184 төгрөгийг, хариуцагч Ц.Б-с 42,184 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох барааны үнэ 4,338,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Б нь 4,338,650 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,368 төгрөгийн 42,184 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 42,184 төгрөгийг, хариуцагч Ц.Б-с 42,184 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА