Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2025/00338

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.О-д холбогдох

үндсэн зээл 3,970,260.65 төгрөг, үндсэн хүү 893,223.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,045.13 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 4,942,529.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ***** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 4,927,529.43 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 4,942,529.43 төгрөгийг хариуцагч Б.О-с гаргуулах гэжээ.

2.Хариуцагч Б.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК-иас шаардсан 4,942,529.43 төгрөгийг 2025.07.26-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК нь Б.О-д холбогдуулан үндсэн зээл 3,970,260.65 төгрөг, үндсэн хүү 893,223.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,045.13 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 4,942,529.43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Б.О нь ... А ББСБ ХХК-иас шаардсан 4,942,529.43 төгрөгийг 2025.07.26-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 4,942,529.43 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,030 төгрөгийн 47,015 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 47,015 төгрөгийг, хариуцагч Б.О-с 47,015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О-д холбогдох үндсэн зээл 3,970,260.65 төгрөг, үндсэн хүү 893,223.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,045.13 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 4,942,529.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,030 төгрөгийн 47,015 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 47,015 төгрөгийг, хариуцагч Б.О-с 47,015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА