Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 59

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ийн *******д холбогдох эрүүгийн 1707003640029 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” баарны гадна талбайд хамт ажилладаг гэх Л.ын нүүрэн тус газар нь цохиж зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал, урууланд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” баарны гадна талбайд хамт ажилладаг гэх Л.ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал, урууланд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: “Уурхайд ажиллаж байсан хүмүүс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цалингаа авсан. Тэгээд бүгдээрээ “” бааранд орсон. ах гадаа тамхи татаад зогсож байхад би нүүрэнд нь гараараа цохьсон. Тэндээс гараад явж байхад цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Л.ын өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед караокед сууж байгаад гарч тамхи татаад байж байтал хамт нэг компанид ажилладаг ******* араас гарч ирээд үгийн зөрөөгүй урууланд гараараа нэг удаа цохисон, миний үүдэн дээд 1 шүд амнаас цус гарсан, ******* өөр байдлаар цохиж зодоогүй. ...Би эмчилгээнд 500,000 зарцуулсан, баримт байхгүй, ******* эмчилгээний зардал гэж 500,000 төгрөг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл алга, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 6 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч З.ийн өгсөн “...Би гадаа гарч тамхи татах гээд тай гарсан юм. Үүдэнд тамхи татаад зогсож байтал хамт ажилладаг ******* караокеноос гарч ирээд шууд ыг гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн “...Бааранд байж байгаад бид 2 гадагшаа гарч тамхи татаж байхад дотроос ******* гарч ирэнгүүтээ та 2 яагаад байгаа юм бэ гээд л ын нүүр рүү гараараа цохиод авах шиг болсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №08шэ/23 дугаар дүгнэлт,

/хх-ийн 16 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 25 дугаар тал/

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тодорхройлолт,

/хх-ийн 30 дугаар тал/

“Голомт” банкны дансны хуулга,

/хх-ийн 35 дугаар тал/

Мөнгө хүлээн авсан баримт,

/хх-ийн 39 дүгээр тал/

Налайх дүүрийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан С.*******д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Суваргачин овогт ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар С.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.*******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ