Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00297

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***  сумын 5-р баг, “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ***  сумын 2-р багт оршин суух, Н-ийн Д-д холбогдох,

зээлж авсан хүнсний барааны үнэ 2,002,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*** ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ***  сумын 2-р багт оршин суух, Н-ийн Д нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны 2,002,200 төгрөгийг тус компанийн *** тоот дансанд байршуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***  ХХК-ийн дэлгүүрээс 2,002,200 төгрөгийг бараа зээлж авсан нь үнэн. Одоо энэ мөнгийг сар бүр өгч 2025 оны 12 сар хүртэл төлж барагдуулна гэжээ.

3. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Д-д холбогдох зээлээр авсан барааны үнэ 2,002,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д  нь

2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөг,

2025 оны 06 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 08 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 09 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 25-нд 302.200 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Д-д холбогдох, зээлж авсан хүнсний барааны үнэ 2,002,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

“*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Д-д холбогдох, зээлж авсан хүнсний барааны үнэ 2,002,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д  нь: 2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөг,

2025 оны 06 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 07 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 08 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 09 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 25-нд 302,200 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,985.20 төгрөгийн тал хувь 18,492.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,492.6 төгрөгийг улсын орлогоос, 18,492.6 төгрөгийг хариуцагч Н.Д-гаас тус тус гаргуулж “*** ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-ийн Д-д холбогдох, зээлж авсан хүнсний барааны үнэ 2,002,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Н.Д  нь 2025 оны 05 дугаар сард 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 302,200 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,985.20 төгрөгийн тал хувь 18,492.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,492.6 төгрөгийг улсын орлогоос, 18,492.6 төгрөгийг хариуцагч Н.Д-гаас тус тус гаргуулж “*** ” ХХК олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ