Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00299

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***  сумын 5-р баг, ***  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ***  сумын 4-р багт оршин суух, Б.О-д   холбогдох,

зээлж авсан хүнсний барааны үнэ 638,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ***  ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ***  сумын 4-р багт оршин суух, Б.О  нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 638,450 төгрөгийг тус компанийн *** тоот дансанд байршуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О миний бие ***  ХХК-ний дэлгүүрээс зээлээр авсан барааны үлдэгдэл үнэ болох 638,450 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*** ” ХХК-ийн захирал Д миний бие Б.О ы 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлбөр тооцоогоо хийж дуусгана гэсэн тайлбарын хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О-д холбогдох, зээлж авсан хүнсний барааны үнэ 638,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

“*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О-д холбогдох, зээлж авсан хүнсний барааны үнэ 638,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 638,450 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,803.5 төгрөгийн тал хувь 9,901.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,901.75 төгрөгийг улсын орлогоос, 9,901.75 төгрөгийг хариуцагч Б.О-аас тус тус гаргуулж “*** ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О-д холбогдох, зээлж авсан хүнсний барааны үнэ 638,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох 638,450 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчдын харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,803.5 төгрөгийн тал хувь 9,901.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,901.75 төгрөгийг улсын орлогоос, 9,901.75 төгрөгийг хариуцагч Б.О-аас тус тус гаргуулж “*** ” ХХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ