| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00362/И |
| Дугаар | 305/ШШ2025/00316 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2025/00316
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Н-ийн д-ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сум, *** баг, 0 тоот, “ХМГ ” ХХК-д
Дутуу төлсөн Н-ийн д-ын шимтгэл 1,095,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Н-ийн д-ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ХМГ ” ХХК нь Н-ийн д-ын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь хэсгийг зөрчиж, Н-ийн д-ын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, Н-ийн д-ын улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн.Тус компани нь Н-ийн д-ын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. “ХМГ ” ХХК-аас дутуу төлсөн Н-ийн д-ын шимтгэл 1,095,200 (нэг сая ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийн төлбөрийг гаргуулж Н-ийн д-ын санд төлүүлэх гэжээ.
Хариуцагч “ХМГ” ХХК-ийн захирал Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Н-ийн д-ын газрын нэхэмжлэлтэй, ХМГ ХХК-д холбогдох Н-ийн д-ын шимтгэл 1,095,200 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Н-ийн д-ын газрын нэхэмжлэлтэй, “ХМГ ” ХХК-д холбогдох дутуу төлсөн Н-ийн д-ын шимтгэл 1,095,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч “ХМГ ” ХХК-ийн захирал Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Говь-Алтай аймгийн Н-ийн д-ын газрын нэхэмжлэлтэй, ХМГ ХХК-д холбогдох Н-ийн д-ын шимтгэл 1,095,200 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,095,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,835 төгрөгийн тал хувь 15,417.5 төгрөгийг хариуцагч “ХМГ ” ХХК-д гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Н-ийн д-ын газрын нэхэмжлэлтэй, “ХМГ ” ХХК-д холбогдох Дутуу төлсөн Н-ийн д-ын шимтгэл 1,095,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “ХМГ ” ХХК-ийн захирал Д.О нь 1,095,200 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,095,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,835 төгрөгийн тал хувь 15,417.5 төгрөгийг хариуцагч “ХМГ ” ХХК-д гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ