| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0060/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цэцэгмаа (томилолтоор) |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ж.Цэцэгмаа (томилолтоор),
шүүгдэгч С. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт гийн ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000490031 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 49 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт гийн нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, тоотод байх гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.тай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С. нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, тоотод байх гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой Т., О., У., А., О., П. нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 22 цагийн орчим Т. түүний******* О.ийг “хамт буудал оръё”, хундагатай архи барьж байх үед нь “танай******* сурцтай байгаа биз” гэх мэтээр тоглох үед С. “чи олон удаа манай*******ийг ингэж хэлж байгаа шүү” гэж уурлан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж салгах үед нь гадагшаа гарч мөн нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж баруун доод 1, 2-р шүдний булгарал, баруун доод 3, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун, зүүн шанаад зулгаралт, зүүн шанаад зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.ын өгсөн: “... Хохирогч Т. бид хэд гэр бүлийн найзууд юм. Т.*******ээ жирэмсэн байхад нь манай*******ийг буудалд оръё, халуун усанд оръё гэх мэтээр өдөж хоргоосон байсныг******* маань надад хэлсэн. Би тухайн үед тэвчээд өнгөрсөн. Хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байхад хохирогч “бид нар танайд ирчихлээ, хоол хийлгэж байна” гэж утсаар ярьсан. Тэгээд би гэртээ очиж ирсэн хүмүүстэй хамт архи уусан. Дээрх яриа дахин давтагдахад би тэсвэр алдаад хохирогчийг цохьсон. Хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн. Би хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.ы 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Ингээд архи дууссан учир би гарч дахин дээрх шиг архи 1 шилийг авч ирээд ууж суугаад 22 цагийн орчимд гарах болоод хундагатай архи т ирсэн байхаар нь “танай******* даруулга хэрэглэхгүй архи уугаад сурсан байгаа биз, одоо халуун усанд орох уу, караокед орох уу” гэх мэтийн зүйлийг тоглоом болгож хэлсэн юм. Гэтэл ямар нэгэн үг хэлээд шууд босч ирээд намайг зуухны хажууд сандал дээр сууж байх үед гараараа нүүрэн тус газарт цохиод бид 2 маргалдаж зууралдаж байгаад хамт гадаа гарсан болно. Мөн гадаа гараад миний зүүн баруун шанаа, мөн эрүү хавьд хэд хэдэн удаа цохиж зодоод байхаар нь би гэрт нь түрүүлж гүйж ороод гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг авах гэхэд хажууд зогсож байсан уг заазуурыг миний урдуур орж шүүрч авсан учир би гарч хашаан дотор унасан шүдээ хайгаад олоогүй явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч О.ийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Удалгүй 10 орчим минутын дараа *******, хүүхдийнхээ хамт Цээгий гээд эмэгтэйгийн хамт орж ирээд би цай хийж өгөөд нөхөр лүүгээ залгаад мах захиад хоолоо бэлдсэн. ... 19 цагийн үед архиа уугаад эхэлж байхад тоглоод байгаа бололтой “надтай хамт буудал оръё, хүүхэдтэйгээ байж л байна биз, ер нь яадаг юм” гээд л тоглоод байгаа юм уу, шоглоод байгаа юм уу, гэхдээ ер нь бол байнга л ингэж тоглож ярьж байдаг болохоор би нээх тоогоогүй, мөн бид нар архиа дуусгаад гарч караоке оръё гэж ярилцахад тэгвэл бид 2 халуун усанд оръё өртөг багатай, та нар баар савандаа орохоор өртөг ихтэй гээд л яриад л уг нь бол тоглоод байх шиг байсан ... тэгээд л үүдэнд хоёулаа заамдалцаж аваад хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдсан гараараа түлхээд байгаа юм уу, цохиод байгаа юм уу зууралдаад “гаръя хоёулаа” гээд гэрийн хаалгаар гараад явсан. Ингээд би ардаас нь гартал манай нөхөр 2 хоорондоо заамдалцаад авчихсан гадаа харанхуй байсан болохоор хэн хэнийгээ хэрхэн яаж цохиод байгаа нь харагдахгүй, ямар ч байсан бие биенийгээ цохиод байсан. Тэгээд би голоор нь ороод салгаад нөхрийгөө дагуулаад гэртээ ортол ардаас орж ирээд “намайг зодлоо цохилоо, чи яаж*******тэйгээ намайг явлаа гэж хэлж чадаж байна аа” гээд орилж хашгираад “ та нар яагаад манай нөхрийг зодож байгаа юм” гээд уйлаад зогсож байтал манай нөхөр 2 дахиад зуухны хажууд заамдалцаж аваад бие биенийгээ түлхээд хоорондоо пизда, ална тална гээд л хоорондоо маргалдахад манай нөхөр “алчих чи намайг” гэхэд хоолны түмбүүшикнээс заазуур авах гэхэд Цээгийгийн нөхөр заазуурыг нь аваад би хоорондоо барьцалдаж хүүхдүүд байсан болохоор “гарцгаа” гээд гаргахад ардаас нь ахыг би “гарч салга” гээд ардаас нь гаргасан. Удалгүй би ардаас нь гарахад ах голоор нь ороод салгаж байсан ба “чи яаж байгаа юм бэ, найзынхаа гэрт ирчихээд ингэж болохгүй шүү дээ одоо болно” гээд салгахад “би чамтай ярихгүй шалдан банди минь” гээд өмсөж явсан фудволкны захнаас нь 2 гараараа 2 тийш нь татсан чинь манай ах ыг татаад газар унагахад манай бэр эгч ирээд дуудаад ах орхиод буцаад ирсэн. Ингээд л дахиад л 2 тийш нь болгоход хашаанаас гараад******* нь хүүхдийнхээ хамт гарахаар нь бид нар гэртээ орж ирээд би нөхрийгөө тайвшруулаад сууж байтал гаднаас дахиад ганцаараа орж ирээд “хүүхдээ авъя” гэхээр нь “эхнэр хүүхэд чинь гарчихсан шүү дээ” гэхэд “тэгвэл найзыгаа авъя” гэхэд Цээгий “яв яв, би найзыгаа яаж ингэж орхиж явхав дээ, муухай юм аа найз нөхөд байж ийм асуудал гаргадаг” гэхэд дахиад манай нөхрийг “хоёулаа одоо гараад сайхан ярилцъя, эвлэрье” гээд их зөөлөн ярихаар нь эвлэрэх гэж байгаа юм болов уу гэж бодоод манай нөхөр 2 гараад явсан. Ингээд удалгүй гадаа дахиад чанга чанга дуугаралдаад эхлэхээр нь би ахынхаа хамт гарахад манай нөхөр 2 хоорондоо барьцалдаад авчихсан бие биенийгээ дугтарч татаад түлхэлцээд байсан ба би очоод ыг татаад ах ыг татаад салгаад 2 тийш болгоход доошоо тонгойгоод “шүд уначихлаа” гээд надад амаа нээж харуулахад ам нь тэр чигтээ цус болчихсон ямар ч байсан 1 шүд бол байхгүй харагдсан. Ингээд ы шүдийг хайгаад олохгүй болохоор нь ыг аргадаад машинд нь суулгахад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч У.гийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... Ингээд сууж байгаад халуун усанд орно гэсэн яриа гараад манай нөхөр тоглоом болгон “танай******* чинь сурчихсан юм биш үү” гэж хэлсэн чинь “чи манай*******ийг яагаад доромжлоод байна” гэж хэлээд ыг сандал дээр сууж байх үед нь нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж бие биенийгээ заамдаж аваад зууралдаад гарсан юм. Ингээд удалгүй манай нөхөр ы амнаас нь цус гарсан байдалтай орж ирээд гал тогооны шүүгээн дээр байсан заазуур авах гэхэд хажууд нь зогсож байсан булааж аваад манай нөхөр гараад явсан би араас нь гурван хүүхдээ аваад гарсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч А.ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... Тэгээд караоке орж дуу дуулах болоод ярьж байсан чинь “баян хүмүүс баарандаа орно биз, хоёулаа халуун усанд орж буудалд оръё” гэх мэтийн зүйл яриад байсан болно. Энэ үед т архины хундага ирсэн чинь “танай******* даруулагагүй архи уугаад сурчихсан сурцтай байна” гэж хэлсэн чинь *******ээ хардаж “та хоёр манай гэрт урьд өмнө ууж идээд унтаж хэвтсэн байна, чамайг үзсэн юм биш үү” гэх мэтээр хардаж эхэлсэн юм. Тэгээд гэрээс гарч бие засаад орж ирэх үед нь нь “чи миний*******ийг янхан мэтээр миний нүдэн дээр дорожилж байна, удаа дараа ийм асуудал болж байна” гэхэд “чи сүртэй новш вэ, найзууд байж тоглоом даахгүй” гэж хэлсэн чинь ыг заамдаж аваад “алчих” гэхэд нөгөө нь гал тогооны шүүгээг онгойлгож байгаад заазуур аваад ын урдаас далайх үед ы нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохьсон юм. Энэ үед гэх өндөр хар залуу заазуурыг нь булааж авсан чинь ыг заамдаж аваад гэрээс гарсан юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч О.ийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... “манай******* төрсөн ойртуулахгүй хэцүү байна, энэ хүмүүс караоке орно гэж байна хоёулаа халуун усанд ороод буудал оръё” гэх мэтийн бөгс бөөрний зүйл тоглож ярьж байгаад “танай******* сурцтай шүү дээ хөгшин минь” гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд бид нар гарах гэж байх үед орж ирэх үед манай дүү “сурцтай гэж юу гэсэн үг вэ, чи ер нь манай*******ийг янз янзийн үгээр доромжилж байдаг болж байгаа юм уу” гэхэд “тоглож байхад сүртэй пизда вэ” гэж хэлээд зууралдаж аваад нэг удаа ы нүүрэн тус газарт нь гараараа цохиход би салгаж хоёуланг нь гадаа гаргасан юм. Ингээд гадаа чимээ гараад байх үед нь араас нь гарах үед , хоёр бие биенийгээ заамдаж авсан хэд хэдэн удаа харилцан бие биенийгээ нүүрэн тус газартаа цохиж байгаа харагдсан учир гүйж очоод хоёр тийш нь салгаад гэрт оруулсан юм. Энэ үед ы амнаас нь цус гарсан байдалтай “шүд уначихлаа” гэж орж ирээд гал тогооны шүүгээн дээр байсан зэазуурыг авах гэхэд хажууд нь булааж аваад гал тогооны шүүгээний араар шидсэн болно. Ингээд гараад явсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч П.ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Гэтэл манай найз “чи ингэж болохгүй” гэсэн утгатай үг хэлээд маргалдаж байгаад ы нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод зууралдаж авах үед нь гэрт байсан хүмүүс салгаад гэрээс , хоёрыг гаргасан юм. Ингээд гадаа нилээн байж байгаад мөн маргалдсан байдалтай ы амнаас нь цус гарсан гэрт орж ирээд гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг авах гэхээр нь би урдуур нь орж заазуурыг аваад гал тогооны шүүгээний араар нь шидсэн юм. Тэгээд нар нь аль аль нь гэрээс гараад явсан хойгуур нь би******* хүүхдийнхээ хувцасыг өмсүүлж араас нь гарах үед гадаа “миний шүд уначихлаа” гэж хэлээд шүдээ хайгаад байсан, би хашаанаас гараад такси бариад гэртээ харьсан, цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/68 тоот:
1. Т
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч С.ын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ ирэх үед манай найз Т.******* хүүхдийн хамт ирсэн байхаар нь дэлгүүр орж архи аваад хувааж уугаад сууж байх үедээ манай******* ийг “буудал оръё”, хундагатай архи барьж байх үед нь “танай******* сурцтай байгаа биз” гэх мэтээр доромжлоод байхаар нь уур хүрч ы нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж салгах үед нь бид хоёр гадагшаа гараад орилж чарлаад байхаар нь мөн нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж зодсон, энэ үед ах гарч ирээд салгасан юм. Тэгээд гэрт орж ирээд гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг авах гэхэд хажууд нь байсан заазуурыг нь шүүрч аваад нуусан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/,
С.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/,
С.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 49-55 дугаар тал/,
С.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч С. гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3-д “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д “Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан ба хохирогч Т. шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, мөн шүүгдэгчтэй эвлэрч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд биеэр суух шаардлагагүй” гэсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт гийн ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. гийн ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ