| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0021/з |
| Дугаар | 119/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 119/ШШ2025/0035
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай “Зуны дизель түлш” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны “хамгийн сайн” үнэлэгдсэн “**” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хүчингүй болгуулах,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/445 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ** ХХК-ийн хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2/180-25 дугаар тендерийн гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК /гүйцэтгэх захирал **/-аас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “**” ХХК-ийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргасан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай “Зуны дизель түлш” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн үнэлгээний хорооны “хамгийн сайн” үнэлэгдсэн “**” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хүчингүй болгуулах,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/445 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байдаг.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ** ХХК-ийн хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2/180-25 дугаар тендерийн гэрээг хүчингүй болгох.
“**” ХХК–ийн зүгээс дээрх маргаантай холбоотойгоор харьяаллын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан мөн нэхэмжлэл гаргасан болно. Дээрх хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0511 тоот шийдвэрээр “**” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/5470 тоот албан бичгийг хүчингүй болгож, ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай “Зуны дизель түлш” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үүрэг болгосон шийдвэр гаргахыг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэсэн болно. Дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр албажиж эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон.
Дээрх байдлаас шалтгаалан ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай “Зуны дизель түлш” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх нь тодорхой болсон тул нэхэмжлэгчийн зүгээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Иймд энэхүү хүсэлтийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай “Зуны дизель түлш” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны “хамгийн сайн” үнэлэгдсэн “**” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хүчингүй болгуулах,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/445 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ** ХХК-ийн хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2/180-25 дугаар тендерийн гэрээг хүчингүй болгуулах” шаардлагуудыг тус шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь зөвхөн түүний хүсэл зориг бөгөөд өөрөөр хэлбэл хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.
Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тэр тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102090 дугаартай “Зуны дизель түлш” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн Үнэлгээний хорооны “хамгийн сайн” үнэлэгдсэн “**” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/445 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ** ХХК-ийн хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2/180-25 дугаар тендерийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ