2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/03934

 

 

 

 

 

 

 

 

     2025          05            09                                            192/ШШ2025/03934

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Мөнхжаргал, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 7 дугаар байрны 3 тоотод оршин суух******* овогт *******ын******* /РД:ХИ86082310/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78-А дугаар байрны 703 тоотод оршин суух Жарантай овогт*******ын******* /УШ72032714/ ад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Анхбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг

Иргэдийн төлөөлөгч Х.Дөлгөөн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Э.Анхбаяр нь хариуцагч Н.Энхбатад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6,330,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие оны 10 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрээ дээд сургуулийн урд талын замд өөрийн эзэмшлийн 23-19 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад******* УАК улсын дугаартай Тоеота харрьер маркийн тээврийн урдуур шахаж зогсохоор нь би бууж очсон нөгөө машины жолооч бас бууж ирсэн машинаа сэвтсэн эсэхийг хараад явж байна гэж хэлтэл намайг заамдаж аваад татаж чангааж нүүр рүү цохиод миний дээд талын үүдэн 1 дүгээр шүд болон хажуу талын шүд хөдөлсөн шүүхийн шинжилгээний ерөнхий газар оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13625 дугаартай шинжээчийн дүгнэлтээр биед дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн Н.Энхбатад эмчилгээний зардал болох 540,550 төгрөгийг төлсөн. Эмчилгээ хийлгэсэн зардал 6,330,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь эмнэлэгт хэргийн улмаас гэмтсэн гэх шүдэнд эмчилгээ хийлгэсэн талаарх төлбөр тооцооны баримт хэрэгт авагдаагүй тул гэм хорын хохирол үүссэн гэж тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Х.Дөлгөөн хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Н.Энхбат нь нэхэмжлэгч Э.Анхбаярын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай байх тул хохирлыг нөхөн төлөх хэрэгтэй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, эмнэлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн баримт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоол зэргийг нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Э.Анхбаярын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Н.Энхбатын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э.Анхбаярын гэмтсэн гэх шүдэнд эмчилгээ хийлгэсэн төлбөр тооцооны баримт хэрэгт авагдаагүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч Н.Энхбат нь оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүрээ дээд сургуулийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр буруу эзэлсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж Э.Анхбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, шарх, дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, эрүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

4.2. Нэхэмжлэгч Э.Анхбаяр нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Urban smile dental clinic эмнэлэгт 2 шүдний имплант, яс нөхөх эмчилгээ хийлгэж 6,330,000 төгрөгийн зардал гаргасан болох нь эмнэлгийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна.

 

5. Хариуцагч Н.Энхбатын хууль бус үйлдлээр нэхэмжлэгч Э.Анхбаярын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

6. Иймд хариуцагч Н.Энхбатын гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч Э.Анхбаярын эрүүл мэндэд хохирол учирсан байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Анхбаяр эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Н.Энхбат хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Н.Энхбатаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6,330,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Анхбаярт олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан хариуцагч Н.Энхбат нь нэхэмжлэгч Э.Анхбаярын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай тул нэхэмжлэлийг хангах талаар гаргасан дүгнэлтийг дээрх үндэслэлтэй нийцэж байна гэж гэж үзлээ.

 

10. Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Н.Энхбатаас 6,330,000 /зургаан сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Анхбаярт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Н.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 116,230 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ч.БАТЧИМЭГ

 

      ШҮҮГЧИД                      Д.МӨНХЖАРГАЛ

                                                                                               

Д.ХУЛАН