2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04091

 

 

 

 

 

 

 

 

    25           05            14                                           192/ШШ2025/04091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар байр, 80 тоотод оршин суух ******* ургийн овогтой*******ийн******* /РД:ШУ88061255/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар байр, 80 тоотод оршин суух******* ургийн овогтой*******ын******* /РД:УУ91062004/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Оргил

Хариуцагч М.Хулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Т.Оргил нь хариуцагч М.Хуланд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Т.Оргил нь22 онд эхнэр болох М.Хулантай Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээр орж гэр бүлээ цуцлуулсан. Тухайн шүүх хурлаар насанд хүрээгүй*******, нарыг М.Хулангийн асрамжид үлдээж,24 оныг дуустал асран хамгаалагч хамт амьдарсан. Цаашид*******, нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн асран хамгаалагч М.Хулан нь хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ. 

 

2. Хариуцагч М.Хулан хариу тайлбартаа: Миний бие М.Хулан өөрийн төрсөн охид болох*******, нарын хамт24 оны 12 дугаар сарыг дуустал хамт амьдарсан. Цаашид*******, нарыг эцэг Т.Оргилын асрамжид үлдээх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн22 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, өргөдөл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Оргил хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ охин,******* нарыг эцгийнх нь асрамжид байлгахаар эх М.Хулантай харилцан тохиролцсон гэжээ.

 

3. Хариуцагч М.Хулан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Оргил, хариуцагч М.Хулан нарын дундаас оны дугаар сарын-ний өдөр охин*******, оны дугаар сарын-ны өдөр охин нар төрсөн болох нь тогтоогдож байна.

 

5. Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд О.Хонгорзул, нарын эцэг Т.Оргил болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

7. Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан.

 

8. Талууд охин*******, нарыг эцэг Т.Оргилын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин*******, нарыг эцэг Т.Оргилын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            9. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны дугаар сарын-ний өдөр төрсөн охин*******, оны дугаар сарын-ны өдөр төрсөн охин нарыг эцэг Т.Оргилын асрамжид үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Хулангаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оргилд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ