| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00350/И |
| Дугаар | 303/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 303/ШШ2025/00343
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *************
Хариуцагч: *******************холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 27,499,557.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *********************** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 6000205581 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000205581 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 25,081,065.1 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 2,341,912.08 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 59,580.24 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, нийт 27,499,557.40 төгрөгийг зээлдэгч Баттогтохын Чанцалдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******************нь шүүхэд гаргасан тайлбартаа: *************** нэхэмжилсэн 27,449,557.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************** нь ****************холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 27,499,557.40 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь зээлийн гэрээний үүргийн 27,499,557.40 төгрөгийг нэхэмжлэгч ****************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ***************** нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 147,723.5 төгрөг, хариуцагч *************** 147,723.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч**************-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **************** нь зээлийн гэрээний үүргийн 27,499,557.40 төгрөгийг нэхэмжлэгч ****************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 147,723.5 төгрөг, хариуцагч * 147,7***************23.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***************д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧГ.БАТЗАЯА