Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 51

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Э.*******,

шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000780023 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод оршин суух, регистрийн , овогт ийн нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 1 дүгээр сарын 26-ны шөнө Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2-7 тоотод Э.*******тэй маргалдаж улмаар зодож доод уруул, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д. нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2-7 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Э.ийг “янхан пизда минь ирж гутал тайл” гэх зэргээр маргалдан зодож түүний доод уруул, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.ий өгсөн: “Нөхөр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орой 22 цагийн үед гэртээ халамцуу ирсэн. Намайг гутал тайл гэж хэлэхээр нь би дуугараагүй, сандал авч өгөхөд нөхөр суугаад хүүхдээрээ гутлаа тайлуулсан. Би нөхрөө хашраая гэж бодсон. Одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан

Мөрдөн байцаалтад хохирогч Э.ий өгсөн: “...Согтуу уурлаад байсан тэгээд “миний байрнаас зайлцгаа, танай ах, дүү, ээж, аав хэн ч миний босгоор алхах ёсгүй шүү” гэж орилж байсан. Би энэ үед гал тогооны өрөөнд байсан тэгсэн “зайл” гэхээр нь “чи сая хэнийг зайл гэсэн бэ” гэж хэлсэн чинь “бүгдийг чинь хэлсэн” гэхээр нь би уурлаад “чи больчих дандаа ингэдэг юм ууж, идэж чадахгүй” гэсэн чинь намайг өмдөөрөө ороолгосон. Тэгээд хүүхдийн сандал аваад далайсан чинь намайг цохих гэж байна гэж бодоод босож ирээд багалзуурдаж аваад хамар руу нэг удаа гараараа цохиж унагаад бөгс болон нуруу руу 2 удаа өшиглөсөн. Том охин бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд би гал тогооны өрөө рүү орсон. Тэгсэн араас орж ирээд “чи миний байранд шунаад байна” гээд намайг дахин араас өшиглөсөн. Тэгээд миний үснээс зулгааж хойшоо татсан. Би өмнөөс нь цохих гэсэн чинь миний гарыг хойш татаж, мушгиж миний уруул руу цохисон. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 04 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад арван найман насанд хүрээгүй гэрч Ө.гийн өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр  сарын 25-ны орой 22 цагийн үед ах согтуу ирсэн. Би энэ үед 00-н өрөөнд бие засаад чихэвч зүүсэн байж байсан. Тэгээд гараад ирсэн чинь ээж уйлсан “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Тэр үед ах ээжийг цохих гэж байхад би дундуур нь ороод “болиоч” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/98 дугаар:

“1. Э.ийн биед доод уруул, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйх, зүүн бугалга, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Д. нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 22 цагийн орчим Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2-7 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Э.ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.ид холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.ид хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.ид мэдэгдсүгэй.

5. Д. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.ид оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ