Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00346

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, *****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1969 онд төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орсон боловч миний 1989-1995 он, мөн 1999 оны ажилласан жилүүд хөдөлмөрийн дэвтэр байсан боловч хасагдаж орлоо. 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын холбооны салбарт эрхлэгчээр 1994 он хүртэл ажилласан. 1994 онд Баянхонгор аймгийн Холбооны газарт ажиллаж байв. Иймд миний ажиллаж байсан үеийг нөхөн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 338407 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2362 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр, 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр тушаалууд, Баянхонгор аймгийн архивын тасгийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тушаал, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1999 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/68 дугаар тушаал, түүнийхавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 204 дүгээр лавлагаа, Уул уурхайн Жаргалант компани Баянхонгор аймаг  дахь Дөвөнтийн алтны уурхайн даргын 1994 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар тушаал, түүний хавсралт, Уул уурхайн Жаргалант компанийн захирлын 1995 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2/117 дугаар тушаал, түүний хавсралт, үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч ****************** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч *************** 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Байдраг сумын холбооны салбарт техникчээр, мөн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын холбооны салбарт эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ************* нь 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Байдраг сумын холбооны салбарт техникчээр, мөн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын холбооны салбарт эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2362 болон 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 204 дүгээр лавлагаанууд,1989 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаар лавлагаа, тэтгэмжтэй чөлөө олгох тухай болон хөдөлмөрийн гэрээ цуцлах, шинээр байгуулах тухай Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 108 дугаар тушаалууд, буцалтгүй тусламж, шагнал олгох тухай Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тушаал, түүний хавсралт, тэтгэмжтэй чөлөө олгох тухай Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тушаал, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тушаал, орон тоо зохицуулах тухай Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *********** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ************* хөдөлмөрийн 338407 дугаартай дэвтрийг 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Холбооны сургалтын төв нээж,  тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, мэргэжил, зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.

5. Иймд хүсэлт гаргагч  ************ 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл   сумын холбооны салбарт техникчээр, мөн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын холбооны салбарт эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***************** 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Байдраг сумын холбооны салбарт техникчээр, мөн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын холбооны салбарт эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА