| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2025/00069/И |
| Дугаар | 192/ШШ2025/04434 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04434
2025 05 22 192/ШШ2025/04434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 32 тоотод байрлах “**************” ХХК /РД:2587394/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 46, Гранд плаза цогцолбор, 1301 тоотод байрлах “Талст**************” ХХК /РД:5559057/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 51,810,483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:ы
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төвшинбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч “Талст**************” ХХК-д холбогдуулан 51,810,483 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани нь хариуцагч********************* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд байрлах тэсрэх бодисын агуулахыг гаднын хулгай гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 хүнтэй гэрээт харуул хамгаалалтын гэрээг нэг жилээр байгуулж, цаашид гэрээг сунгагдах нөхцөлөөр байгуулан хамтран ажиллаж байсан.
Хариуцагч********************* ХХК нь 2020 оны 07 дугаар сараас ковид-19 цар тахалтай холбоотой сарын 5,250,000 төгрөгийн төлбөрөө төлж чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд манай компанийн зүгээс тухайн нөхцөл байдлыг ойлгож 2020 оныг дуустал хүлээцтэй хандсан боловч 25,250,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулаагүй.
Хариуцагч********************* ХХК нь гэрээний 1.6, 3.7 заасан үүргээ биелүүлэхгүй харуул хамгаалалтын төлбөрөө төлөхгүй байсан болохоор манай компаний удирдлагын зүгээс төлбөрөө төлнө гэдэгт итгэж, 2021 оны 08 дугаар сар хүртэл хүлээсэн боловч өр төлбөрөө төлөх ямар ч санаачлага гаргахгүй, худал үнэн нь мэдэгдэхгүй шалтгаан яриад байхаар нь цаашид их хэмжээний өр, төлбөр үүссэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 02-ны 02/263 дугаартай албан бичгээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны дотор 63,693,548 төгрөгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлээ өгсөн бөгөөд тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүй болохоор нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрэгээ дуусгавар болгож хамгаалалтаа татан буулгасан болно.
Хоёр компаний хооронд гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан санхүүгийн ажилтнууд нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд компанид хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд гэрээт харуул хамгаалалтын гэрээний төлбөрийн үлдэгдэл 64,540,322 /жаран дөрвөн сая, таван зуун дөчин мянга, гурван зуун хорин хоёр/ төгрөгийн үлдэгдэлтэй 2021 оны 08-р сарын 27-ны өдөр №20-1099-7-5 дугаартай санхүүгийн тооцоо нийлж, и-мэйл хаягаар файл хэлбэрээр сканердаж хоёр компанийн санхүүгийн тамга дарж баталгаажуулсан билээ.
Хариуцагч********************* ХХК-нь тооцоо нийлсэн актыг үндэслэн 2021 оны 09-р сарын 01-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөгийг барагдуулсан болно.
Үлдэгдэл төлбөр болох 34,540,322 /гучин дөрвөн сая, таван зуун дөчин мянга, гурван зуун хорин хоёр/ төгрөгийг удахгүй төлөх талаар утсаар тохиролцсон боловч төлбөрөө төлөхгүй болохоор нь манай компани 2021 оны 12-р сарын 08-ны өдрийн 02/375 дугаартай төлбөр барагдуулах талаар албан бичиг хүргүүлж 2021 ондоо багтааж төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу алданги тооцох талаар дурдсан боловч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байгаа болно.
Хариуцагч********************* ХХК-нь манай компанитай байгуулсан гэрээт харуул хамгаалалтын гэрээний 1.6, 3.7 дэх заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс 34,540,322 /гучин дөрвөн сая, таван зуун дөчин .мянга, гурван зуун хорин хоёр/ төгрөгийн гэрээний 3.7 заасан алданги нь 50 хувиас хэтрүүлэхгүй 17,270,161 /арван долоон сая, хоёр зуун далан мянга, нэг зуун жаран нэгэн / төгрөг нийт 51,810,483 /тавин нэгэн сая найман зуун арван мянга дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийн төлбөрийн өр, авлага үүсэж өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа мөн гэрээт харуул хамгаалалтын гэрээний 9.1-д заасан зөвшилцөлд хүрэхгүй байгаа тул гэрээний 9.2-д заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь заалтыг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул манай компанийн нэхэмжилсэн 51,810,483 /тавин нэгэн сая найман зуун арван мянга дөрвөн зуун наян гурван/ төгрөгийн хохирлыг шүүхийн журмаар үнэн зөв шийдвэрлэж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Мера******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/124 дугаартай албан бичгээр манай байгууллагад хандахдаа “**************” ХХК-ийн харуул хамгаалалтын төлбөрт 85,367,048 төгрөг нэхэмжилсэн ба************** ХХК ба Мера******* ХХК-ийн хоорондын төлбөр тооцооны асуудлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэн хэлэлцэгдэж байна. Тэгэхээр Мера******* ХХК-аас төлөгдсөн мөнгөн дүнг манай компаниас нэхэмжлэх эрх байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Бамбайсекюрити******* ХХК-ийн дүрэм, “Талст**************” ХХК болон Бамбайсекюрити******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээт харуул хамгаалалтын гэрээ, Бамбайсекюрити******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/265 дугаартай гэрээ цуцлах тухай албан бичиг, Бамбайсекюрити******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/375 дугаартай төлбөр барагдуулах тухай албан бичиг, “Талст**************” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/364 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, Бамбайсекюрити******* ХХК болон********************* ХХК-ийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, Бамбайсекюрити******* ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, хариуцагчаас итгэмжлэл, Мера******* ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/124 дугаартай албан тоотын хариу албан бичгийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн агуулах буцааж тооцоо дуусгах тухай албан бичгийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн******* дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Талст**************” ХХК харуул хамгаалалтын ажлын хөлс төлөх үүргийг гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК-ийн харуул хамгаалалтын төлбөрийг “Мера*******” ХХК нь хариуцагч “Талст**************” ХХК-аас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэг талаас “Бамбайсекюрити*******” ХХК, нөгөө талаас “Талст**************” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК нь Ховд аймгийн Хөшөөтийн уурхай дахь тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахыг аюулгүй байдлыг хангах, хариуцагч “Талст**************” ХХК нь нэг сарын 5,250,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
8. Нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК нь гэрээнд заасан харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. Хариуцагч талаас энэ үйл баримтын талаар маргаагүй.
9. Хариуцагч “Талст**************” ХХК нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх төлбөр 64,540,322 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлж, үлдэх 34,540,322 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар 34,540,322 төгрөгийг хариуцагч “Талст**************” ХХК-аас шаардах эрхтэй байна.
10. Талууд гэрээний 3.7-д зааснаар ажиллуулагч нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д нийцсэн байна.
11. Нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК нь алданги 17,270,161 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг зөрчөөгүй байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Талст**************” ХХК-аас алданги 17,270,161 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК-нд олгож шийдвэрлэв.
12. Дээрх үндэслэлээр хариуцагч********************* ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 51,810,483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бамбайсекюрити******* ХХК -нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Талст**************” ХХК-аас 51,810,483 /тавин нэгэн сая найман зуун арван мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Талст**************” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 417,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Бамбайсекюрити*******” ХХК-нд олгосугай.
3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 119 дүгээр зүилиин 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шиидвэрииг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хоиш давж заалдах журмаар 14 хоногиин дотор Нийслэлийн Иргэнии хэргиин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэи, мөн хуулиин 119 дүгээр зүилиин 119.4, 119.7-д зааснаар шиидвэрииг гардаж авах үүргээ биелүүлээгүи нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүиг таилбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ