| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00215/И |
| Дугаар | 305/ШШ2025/00334 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2025/00334
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот *** дүүрэг, 12-р хороо, ***-р гудамж, 0 тоотод оршин суух, Ш-ын Э-ын нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд ажилласныг, 1987 оны 11 дүгээр сарын 05-наас 1995 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь Банкны контор болон ХАА-н банкны тооцооны төвд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би 1983 оноос 1986 онуудад Зүүнбаянд 3 жилээр цэргийн албаа хаасан. Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд 1987 оны 03 дугаар сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01 хүртэл 4 сар ажиллаад Улсын банкны Говь-Алтай аймаг дахь банкны салбар конторт тоологч манаач нягтлан бодогчоор 1987 оны 11 дүгээр сарын 05-наас 1991 оны 08 дугаар сарын 05-ны хүртэл ажиллаж байгаад Улсын банкны Говь-Алтай аймаг дахь банкны конторын даргын 1991 оны 08-р сарын 05-ны өдрийн 35/62 тоот тушаалаар Хөдөө аж ахуйн банкны тооцооны төв (Алтай хотын 2-р касс)-д нягтлан бодогчоор шилжин ажилласан. Энэ хаан банкны тооцооны төвд 1995 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1992, 1993, 1994 онуудын баримтууд байхгүй. Хаан банкны тооцооны төвийн бичээч Жамбал гэдэг ажилтан миний ажлаас халагдах хүсэлт өргөдлийг хүлээн авч намайг явж бай би чиний хөдөлмөрийн дэвтэр, ажлаас халагдсан тушаалтай хамт өгье гээд үлдсэн. Би хэд хэдэн удаа тушаал, хөдөлмөрийн дэвтрээ авахаар очиход хүлээж бай гэдэг. Жамбал гэнэт ажлаасаа халагдаж алга болсон. Хөдөө аж ахуйн банкны тооцооны төвийн ажилтнууд Жамбал мэднэ гэдэг. Ингээд би ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн захиргаа аж ахуйд худгийн моторчноор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын хянагч нябогоор, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Алтай хотын тооцооны 1-р кассанд манаачаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Алтай хотын тооцооны кассын орлогын няраваар, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөнгө тоологчоор, 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хянагч нябогоор, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны кассын няраваар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай архивын лавлагаа, 1987 оны цалингийн тооцооны хүснэгт,
-БНМАУ-ын Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35/108 дугаартай “түр ажилтанууд авах тухай” тушаал,
-БНМАУ-ын Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 35/90 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,
-БНМАУ-ын Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 35/50 дугаартай “шилжүүлэн ажилуулах тухай” тушаал,
-Улсын банкны Говь-Алтай аймаг дахь банкны конторын даргын 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/62 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал,
-Улсын банкны Говь-Алтай аймаг дахь банкны конторын даргын 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/63 дугаартай “түр ажилтан авах тухай” тушаал,
-Говь-Алтай аймаг дахь “Хөдөө аж ахуйн хоршоолол” банкны захирлын 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай “Цалинд өөрчлөлт оруулах тухай” тушаал,
-Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн банкны захирлын 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай “Ажиллагсдын цалин тогтоох тухай” тушаал,
-Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн банкны захирлын 1994 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай “Шагналт цалин олгох тухай” тушаал,
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн архивын лавлагаа,
Р-ийн Г, М.Б нарын гаргасан тодорхойлолт,
Гэрэл зураг-3 ширхэг.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Гэрч М.Д-ын мэдүүлэг,
-Гэрч С.А-ийн мэдүүлэг,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ш.Э нь 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Шарга сумын Говийн хөгжил нэгдэлд ажилласныг, 1987 оны 11 дүгээр сарын 05-наас 1995 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь Банкны контор болон ХАА-н банкны тооцооны төвд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн захиргаа аж ахуйд худгийн моторчноор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын хянагч нябогоор, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Алтай хотын тооцооны 1-р кассанд манаачаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Алтай хотын тооцооны кассын орлогын няраваар, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөнгө тоологчоор, 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хянагч нябогоор, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны кассын няраваар тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилжээ.
3. Ш-ийн Э нь 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн захиргаа аж ахуйд худгийн моторчноор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын хянагч нягтлан бодогчоор, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Алтай хотын тооцооны 1-р кассанд манаачаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Алтай хотын тооцооны кассын орлогын няраваар, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөнгө тоологчоор, 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хянагч нягтлан бодогчоор, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны кассын няраваар тус тус ажиллаж байсан болох нь:
Говь-Алтай аймгийн Засаг дагын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай “...тус аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Захиргаа аж ахуйд ажиллаж байсан Ш-ийн Э нь” гээд 1987 оны 3-6 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг хугацаан цалингийн тооцооны хүснэгт,
-БНМАУ-ын Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35/108 дугаартай ...Ш.Э-ыг 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хянагч нягтлан бодогчоор түр хугацаагаар ажиллуулсугай гэх “түр ажилтанууд авах тухай” тушаал,
-БНМАУ-ын Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 35/90 дугаартай ...банкны конторт хянагч нягтлан бодогчоор түр ажиллаж байсан Ч.Б, Ш.Э нарыг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Ш.Э ыг манаачаар шилжүүлэн ажиллуулсугай гэх “Ажилд томилох тухай” тушаал,
-БНМАУ-ын Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 35/50 дугаартай ...Ш овогтой Э-ыг 1990 оны 06 дугаар сарын 27-ноор тасалбар болгон Алтай хотын тооцооны кассын орлогын няравын үүрэгт ажлаас чөлөөлөн мөн өдрөөс эхлэн конторт мөнгө тоологчоор түр шилжүүлэн ажиллуулсугай гэх “шилжүүлэн ажилуулах тухай” тушаал,
-Улсын банкны Говь-Алтай аймаг дахь банкны конторын даргын 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 35/62 дугаартай ...Ш.Э-ыг 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс мөнгө тоологчоос чөлөөлж, мөн өдрөөс Алтай хотын тооцооны 2 дугаар кассын нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулсугай гэх “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал,
-Говь-Алтай аймаг дахь “Хөдөө аж ахуйн хоршоолол” банкны захирлын 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай ...аймгийн Хөдөө аж ахуйн банкны харьяа тооцооны кассын нярав Ш.Э-ын цалинг 1992 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн 1200 төгрөгөөр тогтоосугай гэх “Цалинд өөрчлөлт оруулах тухай” тушаал,
-Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн банкны захирлын 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай ...аймгийн ХАА-н банкны системийн ажиллагсдын цалинг 1, 2 дугаар хавсралтаар баталсугай гэх “Ажиллагсдын цалин тогтоох тухай” тушаал, уг тушаалын хавсралтын 19 дугаарт Эрдэнэбаатар мөнгөний нярав гэж бичигдсэн,
-Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн банкны захирлын 1994 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай ...нэгдүгээр улирлын ажлын үр дүнгийн хадгаламжийн үлдэгдлийг цэвэр өсгөж, ашигтай ажилласан, зээлийн эх үүсвэр хангасан тооцооны төвийн эрхлэгч, нябо нарт 1 дүгээр хавсралтад заасан шагналт цалин олгосугай гэх “Шагналт цалин олгох тухай” тушаал,
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн архивын лавлагаанд байгууллагын нэр Хаан банкны тооцооны төв 1995 оны гээд 01-09 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлсийн орлого, төлсөн шимтгэлийг бичиж тодорхойлсон лавлагаа,
-ХАА-н хоршоолол банк байгуулагдсаны дурсгалд 1991.03.03 гэж бичсэн гэрэл зураг,
гэрч М.Д-ын ... намайг 1993 оны 09 дүгээр сард ХАА-н банкинд ороход кассын нярав хийдэг байсан. Тэгээд намайг гарахаас өмнө гарсан 1995, 1996 оны үед гарсан юм болов уу гэх мэдүүлэг,
гэрч С.А-ийн ...Ш.Э намайг 1988 онд төгсөөд ирэхэд ХАА-н банкны тооцооны кассанд няраваар ажиллаж байсан. 1987 онд ажилд орсон гэж сонсож байсан. Баянжаргал гэдэг эрхлэгчтэй ажилладаг байсан. Би оператор кассаар ажиллаж байсан учраас бүх тооцооны төвүүдтэй хамааралтай хүмүүсийг нь сайн мэднэ. 1995 он хүртэл ажилласан шиг санагдаж байна. Тэгээд өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлэг, ХАА-н хоршоолол банк байгуулагдсаны дурсгалд 1991.03.03 гэх бичвэртэй гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь “...1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоолол банк байгуулагдаад банкны салбарынхан очиж зургаа даруулсан юм. Би харин 1991 оны өвөл буюу 11 дүгээр сараас эхэлж хөдөө аж ахуйн хоршоолол банканд ажиллаж эхэлсэн” гэх тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг Хөдөө аж ахуйн хоршооллын банканд ажиллаж эхэлсэн хугацааг 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тодорхойлсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
4. Иймд Б овгийн Ш-ын Э-ыг 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн захиргаа аж ахуйд худгийн моторчноор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын хянагч нягтлан бодогчоор, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Алтай хотын тооцооны 1-р кассанд манаачаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Алтай хотын тооцооны кассын орлогын няраваар, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын мөнгө тоологчоор, 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Алтай хотын тооцооны хоёр дугаар кассын нягтлан бодогчоор, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны кассын няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овгийн Ш-ын Э-ыг 1987 оны 03-р сарын 01-нээс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн захиргаа аж ахуйд худгийн моторчноор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын хянагч нягтлан бодогчоор, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Алтай хотын тооцооны 1-р кассанд манаачаар, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Алтай хотын тооцооны кассын орлогын няраваар, 1990 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Улсын банкны Говь-Алтай аймаг дахь конторын мөнгө тоологчоор, 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Алтай хотын тооцооны хоёр дугаар кассын нягтлан бодогчоор, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хөдөө аж ахуйн хоршооллын банкны кассын няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ