| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00348/И |
| Дугаар | 303/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 303/ШШ2025/00361
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ***********************
Хариуцагч: ***************** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 31,842,153.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******************* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-05-30-нд 6000197788 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,900,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-06-03-нд 6000200696 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 16,070,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6000197482 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000197788 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 162 хоног, 6000200696 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 160 хоног, 6000197482 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000197788 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026-11-10-нд, 6000200696 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 6000197482 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000197788 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 2,488,517. төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 316,064.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,240.02 төгрөг, 6000200696 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,719,897.4 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,469,101.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,380.70 төгрөг, 6000197482 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,366,196.6 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,395,385.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,370.35 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 31,842,153.62 төгрөгийг зээлдэгч *********************** гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *************нь шүүхэд гаргасан тайлбартаа: ************ миний бие М банк ХК-аас нэхэмжилсэн 31,842,153.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***************нь хариуцагч *************холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 31,842,153.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************нь зээлийн гэрээний үүргийн 31,842,153.62 төгрөгийг нэхэмжлэгч *************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ***************** нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 158,580 төгрөг, хариуцагч *************158,580 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **************д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****************** нь зээлийн гэрээний үүргийн 31,842,153.62 төгрөгийг нэхэмжлэгч “*************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 158,580 төгрөг, хариуцагч ***************158,580 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА