Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 305/ШШ2025/00378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 2-р баг, *** оршиин суух, Ж-ийн Ч-ийн  нэхэмжлэлтэй,

мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөгийг сумын Төгрөгийн эх багт аав, ээжийн хамт, 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 2-р багт мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Ж овогтой Ч 1975 онд төрсөн. Төгрөг сумын 2-р багт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 1991 оны 06 сараас эхлэн 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аав, ээжтэйгээ мал маллан амьдарч байгаад 1997 оны 08 дугаар сарын 20-нд Д овогтой Л-той гэр бүл болон одоог хүртэл тус сумын 2-р багт мал маллан амьдарч байна. миний хүсэлтийг хүлээн авч 1991 оны 06 сараас 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл аав, ээжтэйгээ мал малласан хугацаа, 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нөхөртэйгээ хамт мал маллаж байсан хугацаа болон нийт 9 жил 7 сар мал маллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Д-ийн Л, Ж-ын Ч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000 оны хүн ам тооллогын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай архивын лавлагаа, Ц.Ж-ын 1991-1997 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-1998,1999, 2000 онуудын МАА-н бүртээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцоо,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/41 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаартай тодорхойлолт.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ж-ын Ч  нь 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөгийг сумын Төгрөгийн эх багт аав, ээжийн хамт, 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 2-р багт мал маллаж байсныг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. Ж.Ч  нь 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь: 

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай “...тус аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ц-ийн Ж-ын мал маллаж байсан хугацаа (1991-1997 он) хүртэлх” гээд 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, Ц.Ж-ын 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/1776 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар Ц-ийн Ж тэргүүлэгч өөрөө, 41 настай, эрэгтэй, Ж-ын Ч , 13 настай, эмэгтэй, Ж-ийн Ц, эхнэр, 38 настай, эмэгтэй, Ж-ын Б 11 настай, эрэгтэй, Ж-ын Ч, 10 настай, эмэгтэй, Ж-ын П 7 настай, эмэгтэй, Ж-ын Н 3 настай, эрэгтэй, Ж-ын Б, 1 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн,

Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/1777 дугаартай 2000 оны хүн ам тооллогын лавлагаагаар Д-ийн Л тэргүүлэгч өөрөө 1974 оны 09 дүгээр сард төрсөн, 25 настай, эрэгтэй, Ж-ын Ч , эхнэр, 1975 оны 5 сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Л-ийн Б 1996 оны 09 сард төрсөн, 3 настай, эмэгтэй, Л-ийн М 1998 оны 11 сард төрсөн, 1 настай, эрэгтэй гэж бүртгэгдсэн,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/41 дугаартай “…тус сумын 2 дугаар багийн иргэн *** регистрийн дугаартай Ж овогтой Ч нь 1988 оны 4-р ангид сурдаг байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн У овгийн Д-ийн Л, У овгийн Ж-ын Ч  нарын 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Ц.Ж-ын 1991 оны малын А дансанд ам бүл 10, 1992 оны малын А дансанд ам бүл 10, 1993 оны малын А дансанд ам бүл 10, 1994 оны малын А дансанд ам бүл 9, 1995 оны малын А дансанд ам бүл 9, 1996 оны малын А дансанд ам бүл 9, 1997 оны малын А дансанд ам бүл 8 гэж бүртгэгдсэн байдал, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/1776 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаа, Д.Л, Ж.Ч  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж.Ч г 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт аав, ээж нарын хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Ж.Ч-г нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт нөхрийн хамт маллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 1998 оны Иргэдийн МАА-н бүтээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцоонд Д.Л гээд малын тоо бүгд 95 гэж бичиж тэмдэглэсэн бүртгэлийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 1999 оны МАА-н бүтээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцооны 70 дугаарт Д.Л гээд малын тоо бүгд 109 гэж бичиж тэмдэглэсэн бүртгэлийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2000 оны МАА-н бүтээгдэхүүний орлогын албан татварын оногдуулалтын тооцооны 67 дугаарт Д.Л гээд малын тоо бүгд 117 гэж бичиж тэмдэглэсэн бүртгэлийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн У овгийн Д-ийн Л, У овгийн Ж-ын Ч  нарын 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаартай “...тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багийн 1998-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул Д-ийн Л-д холбогдох лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

6. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1997 оны 12 дугара сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Д-ийн Л-ийн 1997 оны мал тооллогын А данс болон бусад бичгийн нотлох баримт ирүүлээгүй. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаартай “...тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багийн 1998-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул Д-ийн Л-д холбогдох лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байна.

7. Иймд У овгийн Ж-ийн Ч-г  1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт аав, ээжийн хамт, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт нөхрийн хамт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1997 оны 12 дугара сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар У овгийн Ж-ийн Ч-г  1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт аав, ээжийн хамт, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багт нөхрийн хамт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1997 оны 12 дугара сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ