| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00302/И |
| Дугаар | 303/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 303/ШШ2025/00363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******************
Нэхэмжлэлийн шаардлага: ************ эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч **************нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************** эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би ************ 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж бид хоёр дундаасаа охин ***************нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Бид 2024 оноос тусдаа амьдарсан. ********нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төрийн банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд миний бие ***** нь 5,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 5,000,000 төгрөгийг ****** гаргуулах болон гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон. Гэвч тэрээр иргэний үнэмлэхийн хаяг дээрээ оршин суудаггүй гар утас нь мэдэгдэхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч************* нь ********* гэрлэлтээ цуцлуулах болон зээлийн маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа боловч ********** нь иргэний үнэмлэхийн хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********* нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч *********** хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа ******************г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****************г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ************* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Г.Юмжирмаад мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА