| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00426/И |
| Дугаар | 305/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2025/00365
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Т-ын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Х ХХК-ийн өмчлөгч, захирал Б-ын М-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, А.А нар нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Х ХХК-ийн өмчлөгч, захирал Б-ын М-ийг эрэн сурвалжлуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 3248178 регистрийн дугаартай Х ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн улсын бүртгэлийн ерөнхий газарт татвар төлөгчөөр бүртгэгдсэн. Х ХХК нь одоог хүртэл Т-ын албанд Т-ын торгууль 2,680,171 төгрөг, Т-ын алданги 623,233.36 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2,876,764.43 төгрөг, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар 388,500 төгрөг, Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ 15,047,045.55 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 2,079,850.31 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 23,695,564.6 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Үүнийг нэхэмжлэхийн тулд хариуцагч тал Хартгантын өнгө ХХК-ийн хаягийг тодорхой болгох шаардлагатай байх тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд Х ХХК-ийн өмчлөгч, захирал Баасанжав Мөнх-эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Х ХХК-ийн өрийн судалгаа,
-Татвар өтлөгчийн гэрчилгээ, бүртгэлийн жагсаалт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т-ын хэлтэс нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...3248178 регистрийн дугаартай Х ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн улсын бүртгэлийн ерөнхий газарт татвар төлөгчөөр бүртгэгдсэн. Х ХХК нь одоог хүртэл Т-ын албанд Т-ын торгууль 2,680,171 төгрөг, Т-ын алданги 623,233.36 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2,876,764.43 төгрөг, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар 388,500 төгрөг, Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ 15,047,045.55 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 2,079,850.31 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 23,695,564.6 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Үүнийг нэхэмжлэхийн тулд хариуцагч тал Хартгантын өнгө ХХК-ийн хаягийг тодорхой болгох шаардлагатай байх тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд Х ХХК-ийн өмчлөгч, захирал Б М-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү… гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т-ын хэлтэс нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Б-ын М-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “...бүртгэлийн жагсаалтад үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт *** регистрийн дугаартай Б-ын М” гэж бүртгэгдсэн, Х ХХК-ийн өрийн судалгаанд нэхэмжилсэн дүн 23,695,564.35 гэж бүртгэгдсэн мэдээлэл, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т-ын хэлтэс нь Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Б-ын М-ийг оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Б-ын М-ийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Т-ын хэлтэс нь Б.М-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Б-ын М-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Б-ын М-ийг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай Б-ын М-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч Говь-Алтай аймгийн Т-ын хэлтэст мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Т-ын хэлтэс нь Х ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.М-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ