Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00347

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, 1-р хороо, *** 5, “Г  банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймаг, *** сумын 3-р баг, ***-р гудамж 0 тоотод оршин суух, Ц овгийн А-ийн Д-т холбогдох,

Үндсэн зээл 23,658,854.75 төгрөг, үндсэн хүү 1,864,762.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,398.08 төгрөг, нийт 25,552,015.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г  банк” ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц овогт А-ийн Д нь тус банктай 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дугаар R000939029 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/-төгрөгийг жилийн 21,0 %-н хүүтэй, 30-н сарын хугацаатайгаар, мөн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дижитал зээлийн гэрээ байгуулан 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийг, дахин 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 470,000 /Дөрвөн зуун далан/-төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 (хоёр сая) төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 /Гурван сая/-төгрөг, дахин 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 /Гурван сая/-төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 /Нэг сая/-төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,070,000 /Нэг сая далан мянга/-төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,630,000 /Нэг сая зургаан зуун гучин мянга/-төгрөгийг жилийн 21,0 %-н хүүтэй, 30-н сарын хугацаатай, дахин 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 100,000 /Нэг зуун мянган/-төгрөгийг жилийн 19.2 %-н хүүтэй 30-н сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 /Нэг сая/-төгрөгийг жилийн 19,8 %-н хүүтэйгээр 25-н сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 /Нэг сая/-төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 500,000 /Таван зуун мянга/-төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 /Гурван сая/-төгрөгийг жилийн 19,8 %-н хүүтэй, 30-н сарын хугацаатайгаар тус тус зээл авч зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж зээлдэгч А овогтой Д /РД:***/-нд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн дугаар R000939029 тоот цалингийн зээлийн гэрээний 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 23,658,854.75 төгрөг, үндсэн хүү 1,864,762.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,398.08 төгрөг, талуудын хооронд байгуулсан R000939029 тоот зээийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 25,552,015.75 (хорин таван сая таван зуун тавин хоёр мянга арван таван төгрөг далан таван мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж Г  банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Д  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г  банкнаас авсан зээлээ 25,552,015.75 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Г  банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, А-ийн Д-т  холбогдох үндсэн зээл 23,658,854.75 төгрөг, үндсэн хүү 1,864,762.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,398.08 төгрөг, нийт 25,552,015.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч А.Д  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Г  банкнаас авсан зээлээ 25,552,015.75 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,710 төгрөгийн тал хувь 142,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 142,855 төгрөгийг улсын орлогоос, 142,855 төгрөгийг хариуцагч А.Д-оос тус тус гаргуулж “Г  банк” ХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Г  банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц овгийн А-ийн Д-т  холбогдох үндсэн зээл 23,658,854.75 төгрөг, үндсэн хүү 1,864,762.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,398.08 төгрөг, нийт 25,552,015.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Д  нь 25,552,015.75 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,710 төгрөгийн тал хувь 142,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 142,855 төгрөгийг улсын орлогоос, 142,855 төгрөгийг хариуцагч А.Д-оос тус тус гаргуулж “Г  банк” ХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ