| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00575/И |
| Дугаар | 103/ШШ2025/00500 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/00500
| 2025 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2025/00500 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, * дүгээр баг, ******* * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б. нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний 80584241 дугаарын утас руу залгаж ахдаа 670,000 төгрөг зээлээч ах нь дараа 7 хоногт 800,000 төгрөг болгоод өгье гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй, утсаар залгаж хэлэхээр мөнгө алга гэсээр жил гаран болж байна. Иймд Б.өөс 670,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь С.******* нэхэмжилсэн 670,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,315 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамж 10,315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ