| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00518/И |
| Дугаар | 103/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00492
| 2025 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00492 | Улаанбаатар хот |
2025 06 03 103/ШШ2025/00492
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн * дугаар хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.*******- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад утсаар дуудаад Залуус төвийн 6 давхарт хүрээд ир, манай найз 3,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй мөнгө зээлдье гэж байна, би хамт ажиллаж байгаа юм чинь гэрч болно гэж хэлэхээр нь би чамайг бодоод өглөө шүү хариуцлагыг нь чи өөрөө хүлээгээрэй би энэ хүнийг танихгүй болохоор чамд итгээд өглөө гээд мөнгийг нь шууд шилжүүлсэн. Тэгээд мөнгө хийх хугацаа болохоор хийх байлгүй гээд хүлээж байгаад удаад байхаар асуусан чинь Солонгос явсан байна, би мөнгийг нь өгнө гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3,000,000 төгрөгийн хүүг нь бодохоор 7,500,000 төгрөг болж байна. Үндсэн мөнгө 3,000,000 нэмэхээр 10,500,000 төгрөг болж байна. *******- өөрөө 2024-2025 он хүртэл бага багаар зээлсээр байгаад 1,000,000 төгрөгийн зээлтэй болсон, үүн дээр нэмээд 2025 оны 3 сард 4,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Би одоогоор эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, 2026 оны 07 дугаар сар хүртэл зээлтэй, тэтгэврийн зөрүү 20 гаран мянган төгрөгөөр амьдрах боломжгүй байна. Иймд Н.*******-эс 15,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., Я. би зээлийн хүү 9,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.*******- нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,835,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,835,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,830,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Я., хариуцагч Н.*******- гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Я. нь нэхэмжлэлийн шаардлагаа 9,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Н.*******- нь үлдэгдэл 5,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,835,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,835,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,830,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийн тавин хувь 51,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******-эс 51,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Я.ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ