Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

2024       03          13                                           2024/ДШМ/17

 

 

       Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч                                                                      Б.М, Г.Г,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Ц.Энхтуяа, Х.Оюунбат,

Хохирогч                                                                     О.А

Нарийн бичгийн дарга                                Д.Ундрах нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.М, Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.М нарт холбогдох 2325000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Г.Г, Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, ял эдлэхээс чөлөөлсөн,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар ОЮ0000,

 

Б.М, Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар НИ94022011,

 

Д.А, Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний нэхэгч мэргэжилтэй, 32 настай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар МК00000,

 

Г.Г нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5 дугаар хороо Цагаан даваа гэх газар байрлах иргэн Ц.Мөнхзулын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч Филипс загварын 42 инчийн зурагт, GPX-5000 загварын металл илрүүлэгч, орос хромон гутал, эрэгтэй бүрх малгай 2 ширхэг, суран шинэ хазаар 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9,435,233 төгрөгийн хохирол учруулсан,

 

 Г.Г, Б.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих иргэн Б.Х-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, увс баяд эмээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг, бууз 8 кг, эмэгтэй хүний дээл 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 5,533,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 2023 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 17-28 тоотод оршин суух иргэн О.А-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч Елко загварын 55 инчийн зурагт, зурагтын удирдлага, Кен загварын цохилттой дриль, гагнуурын аппарат, мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн цэнхэр өнгийн цүнх, хоёр хүний цайвар өнгийн хөнжил, эрээн өнгийн цэцэгтэй орны бүтээлэг, 20 кг үхрийн мах, мөнгөний гахайн дотор байсан бэлэн 300,000 төгрөг  зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2023 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14-48 тоотод оршин суух иргэн Г.Мөнх-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж бурхны 6 ширхэг судар буюу Хүүхдийн банзрагч судар, Малын банзрагч судар /уг хоёр судар нь нэг баринтагтай/, Жадамба судар, Сундуй судар, Доржзодов судар, Загдзүсэм судар, Арван хангал судар, 32 инчийн Хайер загварын зурагт 1 ширхэг, Рояал Салют виски 1 ширхэг, Баллантайнс виски 1 ширхэг, Данзка архи 1 ширхэг, Россо вино 1 ширхэг, Алтай дарс 1 ширхэг, шампанск 1 ширхэг, Водка нэртэй архи 1 ширхэг, нүдний дуран, алтан ээмэг 1 хос, ээмэг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, хонх очир, дом яс, юнивишний удирдлага, хадаг, мөнгөний гахайн дотор байсан бэлэн 200,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4,359,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр Шинэ тосгоны 00 тоотод оршин суух иргэн Ж.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Скайворт загварын 55 инчийн лсд зурагт 1 ширхэг, бага гарын хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөний гахайн дотор байсан 400.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,345,000 төгрөгийн хохирол учруулсан, 

 

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ хороо 00  тоотод оршин суух иргэн С.Т-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 50 инчийн TCL загварын зурагт, зурагтын удирдлага, ДДЭШ төхөөрөмжийн удирдлага, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,090,000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан,

 

Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 00 тоот хашаанаас иргэн С.Базарсадын олмон тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн 1 тооны морийг хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

   Д.А нь Г.Г, Б.М нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох хохирогч Б.Хатанзоригийн дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвд байх “Э-Н” ХХК-нийн барьцаалан зээлдүүлэх газарт 110,000 төгрөгийн барьцаанд тавьсан,

  Г.Г, Б.М нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хохирогч Б.Х-ийн увс баяд хийцийн эмээлийг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “Нарантуул” худалдааны төвд иргэн Х.У-д 500,000 төгрөгөөр худалдсан,

 мөн хохирогч О.А-ийн 1 ширхэг мөнгөн аяга, хохирогч Г.М-ийн алтан ээмэг 1 хос, 1 ширхэг монетон бөгжийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22 дугаар байр 61 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т З” ХХК-нийн барьцаалан зээлдүүлэх газарт 550,000 төгрөгөөр тус тус барьцаалж, мөнгийг өөрийн дансаараа авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар,

 

Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

 

Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Кизылсоён овогт Даянгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 4 жил хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч  Б.Мэд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 231 хоногийг, шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 408 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

         

          Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бакал гутал 1 хос, саарал өнгийн эсгий түрийтэй хар гутал 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-оос 1,749,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д, 320,000 төгрөгийг гаргуулан  хохирогч О.Ариунзаяад, 887,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мөнх-Амгаланд, 1,172,500 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Мэндбаярт, 1,114,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Хатанзоригт, 65,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Т-д, 1,500,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Л-д, 105,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Ц-д,

шүүгдэгч Б.М-ээс 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Ар-д, 887,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-д, 1,172,500 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.М-т, 1,114,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х-т, 65,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Т-д, 105,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Ц-д, 1,300,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-д тус тус олгож,

 

   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие айлын мал маллах, өвс, хадлан бэлтгэх, самар, жимсэнд явах зэргээр өөрт олдсон ажлаа хийгээд явдаг. Юу ч хийдэггүй, ямар ч орлогогүй хүн биш. Иймд хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 2023 оны 01 дүгээр сарын 28-наас хойш Булган аймгийн Хангал сум руу самарт явахдаа өөрийн шарга морь, хул морь хоёртой явсан. Самарт явж байх үед өөрийгөө Хөвсгөл аймгийнх гэж танилцуулж байсан, надаас ах хүн морь ядраад явдаггүй ээ гээд хүрэн морио чиний хул мориор сольж дээр нь 350.000 төгрөг нэмж өгье гэхээр нь зөвшөөрч хул мориороо хүрэн морийг сольж авсан. Энэ хүрэн морийг Д-нд үлдээгээд 2023 оны цагаан сарын дараа Б.Б-д 1.300.000 төгрөгөөр худалдсан.

Дээрх асуудлыг мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагчид хэлж, шалгаж тодруулах хүсэлт гаргаж байсан боловч шалгах хугацаа алга гээд шалгаагүй. Самарт явж байсан тэр газар машин тэрэгтэй олон хүмүүс байсан. Нутгийн хүмүүсээс, бас самарт явсан хүмүүсээс асууж тодруулсан бол миний сольсон морийг харсан үзсэн хүн байвал морь сольж авсан асуудал тодорхой болох байсан. Гэтэл мөрдөн байцаагч шалгаж, тогтоох ийм ажиллагааг хийгээгүй.

Гэрч В.Хэнзээ, Увс, Дэлгэр гэдэг хүн С.Базарсадын хашааны дээгүүр өнгийгөөд явж байсан, тэр хүний зүсийг танина гэж мэдүүлсэн. Өөрийнхөө малыг эргүүлж яваа хүн айлын хашаан дээгүүр өнгөлзөж хараад явах шаардлага байхгүй.

Шүүх хуралдаанд В.Хэнзээг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ч шүүх хуралдаанд гэрч В.Хэнзээ хүрэлцэн ирээгүй. Шүүх хуралдааны ирц хэлэлцэх үед В.Хэнзээг гэрчээр оролцуулах хүсэлтийг мөн гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаагч, прокурор, шүүх бүрэлдэхүүн бүгд л намайг Увс Дэлгэр гэж ойлгосон байх. В.Хэнзээгийн мэдүүлсэн Увс Дэлгэр гэх хүн нь би биш юм. С.Базарсад гуайн морь алдагдсан асуудалд Увс Дэлгэр гэдэг хүн хэн болох, одоо хаана байгаа, тухайн үед хаана байсан болон намайг самарт явахдаа ямар ямар зүсмийн морьтой явж байсан зэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтоох бүрэн боломжтой байсан.

Хэдийгээр би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байж болох ч шалгах хугацаа байхгүй гэх шалтгаанаар дээр дурдсан асуудлыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 болон 3 дахь заалтыг зөрчиж байна. Иймд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

“... Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ: бусдын байр агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар /түлхүүр тааруулах, хаалга цонхны түгжээг эвдлэх, онгорхой байхад нь сэм орох болон бусад аргаар/ нэвтэрч улмаар эд хөрөнгийг нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авсан тохиолдолд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Г.Гыг ганцаараа болон үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Мтэй бүлэглэн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч үйлдлээрээ санаатай нэгдэж хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хангалттай тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон.

Шүүхийн гэм буруутайд тооцсон хохирогч нар болон гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч нарын дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэж хангалттай тогтоогдож байна гэж үзсэн. Дээрх гэрч хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлон тогтоон мэдүүлдэг болохоос уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримтууд нь гэмт хэрэг болсон үйл баримтыг тогтоосон баримт яллагдагч Г.Гын гэмт хэрэгт хамтран оролцсон гэм бурууг нотолсон баримт гэж үзэх үндэслэл бүхий баримт биш юм.

Мөн шинжээч нарын дүгнэлтэд тогтоосон гэх гутлын мөр нь Г.Гынх биш бөгөөд шүүгдэгч Б.М нь Г.Гтой бүлэглэж үйлдээгүй болон хэрхэн хулгай хийдэг аргаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлдэг.

Мөн шүүгдэгч Г.Гыг шүүгдэгч Б.Мтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд урт хугацааг хамруулан ойлгох ёстой. Тиймээс шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “ Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Гэтэл шүүгдэгч Г.Г-ын хувьд өрхийн амьжиргаагаа залгуулахын тулд барилга болон хөдөө ямаа самнах гэх мэт өөрт олдсон ажлаа хийж цалин хөлс нь түүний эхнэр А-ын ХААН банкны 5097045374 тоот дансаар орж ирсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Тэгвэл “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, газар нутаг, орон зайн үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаад эрх зүйн хувьд зөв дүгнэлт хийх нь зүйтэй байтал шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар журамлахад бүлэглэж үйлдсэн этгээдүүд гэмт хэрэгт зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчаар оролцож байна гэдгээ мэдсэн байхыг шаардана.

Гэтэл яллагдагч Г.Г-ын хувьд Б.М-тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлж хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт болон нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Г-ыг 2022 оны 08 сарын 02-ны өдөр О, Б нартай бүлэглэж, 70-15 ОРО улсын дугаартай “Hyundai super porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Булган аймгийн Орхон сум Халиун баг “Зүйлийн гол шанд” гэх газраас хохирогч А.Н-н дөрвөн тооны үхрийг хулгайлсан гэж Булган аймгийн прокурорын газар хянагдаж буй эрүүгийн 2225004930150 дугаартай, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяагийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг мөрдөгч танилцуулсан. Г.Гыг яллагдагчаар татагдсан ба цагдан хоригдож байх байх хугацаанд түүнд холбогдох хэргүүдийг нэмж нэгтгүүлэх хүсэлтээ өмгөөлөгчийн хувьд удаа дараа хүсэлтээ тавьж яллагдагч Г.Гын эрх зүйн байдал илтэд дордож байгаа талаар хэлдэг ба үүнийг анхаарч үзээгүй.

Шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймаг Бүрэгхангай сум 4 дүгээр баг 5 дугаар хороо Цагаан даваа гэх газарт Ц.Мөнхзулын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 9.435.233.33 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Тухайн гэмт хэргийг Г.Гыг үйлдсэн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдоогүй ба түүний хүсэлт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байх тул Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Год холбогдох үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо:

“... Миний бие барилга болон цагийн ажил хийж ар гэрээ тэжээж амьдардаг, мөн хүүхдүүдийг мөнгө авч амьдардаг. Би ажил хийхгүй сэлгүүцэж явдаг орлогогүй хүн биш. Иймд хулгайн гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын яллагч манай эхнэр Аын дансаар орж гарч байгаа мөнгийг амьдралаа залгуулж авч явахад хүрэлцэхгүй гэж үзсэн. Манай эхнэрийн энэ дансны хуулгыг 2020 оноос хойш бүгдийг нь шүүх бүрэн боломжтой байтал шүүж үзээгүй. Энэ дансанд миний ажил хийсэн бүх цалин орж гарч байсан. Ийм байтал намайг буруутгаж амьдралын эх үүсвэр гэх олон жилийн ялаар шийтгэж байна. Миний бие Б.Мтэй нэг ч удаа цуг явж хулгай хийгээгүй байтал мөрдөгч ямар ч нотлох баримтгүй гүтгэж, улсын яллагч яллах дүгнэлт гаргасан. Иймд Г.Г би надад тулгаж тасалсан хаалттай 7 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч намайг Мтэй цуг явж хулгай хийгээгүй гэж байхад улсын яллагч ямар нотлох баримтаар яагаад цуг явсан гэж үзээд байгааг би ер ойлгохгүй байгаа. Уг нь миний ойлгож байгаагаар ямарваа нэгэн хэргийг хөдөлшгүй нотлох баримтаар нотлон ирүүлж шийдвэрлэх ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Г тайлбартаа: ...Би Б.Мтэй хамт хулгай хийгээгүй. Харин олж ирсэн зүйлийг нь борлуулсан. Гомдолтой байна...гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: ...Амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа тайлбартаа: ...Г.Г 6 үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Эрх зүйн байдал нь дордож байгаа тул өөр гэмт хэрэгт нэгтгэх шийдвэрлэх нь зүйтэй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат тайлбартаа: ...Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болоогүй. 4 дүгээр сард 5 удаа хулгай хийсэн. Энэ ганц сард хийсэн хулгайг амьжиргааны эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөвхөн тоон дээр анхаарсан. Хэрхэн, яаж, ямар үйлдлээр бүлэглэсэн талаар дүгнэлт огт хийгээгүй...гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.А тайлбартаа: ...Манай гэрээс авсан эд зүйлсийг нэг хүн авч явах боломжгүй. Би энэ хүмүүсийг хамт хулгай хийсэн гэж үзэж байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ: ...Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М, Г.Г, шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г, Б.М нарт,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Мэд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч,

шүүгдэгч Г.Гыг “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон

шүүгдэгч Б.Мийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах”,

шүүгдэгч Д.А-ыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М “... би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байж болох ч шалгах хугацаа байхгүй гэх шалтгаанаар дээр дурдсан асуудлыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 болон 3 дахь заалтыг зөрчиж байна. Иймд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.Г “... хэргийг хөдөлшгүй нотлох баримтаар нотлон ирүүлж шийдвэрлэх ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Энхтуяа “... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Год холбогдох үйл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

        

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г, Б.М нарыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

 

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдэж, дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогоо өөртөө болон гэр бүлдээ, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсгэвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн ойлголт юм.

 

            Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус замаар өөрийн болгож, хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон, харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох юм.

 

            Хэдийгээр шүүгдэгч нар нь урьд удаа дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж зохих ялаа эдэлж дууссан, үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хэдий ч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, удаа дараа шийтгүүлж байсан нь хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх үндэслэлгүй.

        

            Мөн шүүгдэгч нар нь бүлэглэн 5 удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргүүдийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал буюу 10 хоногийн хугацаанд үйлдсэн, шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө Ц.Мөнхзулын өмчлөлийн байранд нэвтрэн 9,435,233 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан,

 

            шүүгдэгч Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө С.Б-ын олмон тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн 1 тооны морийг хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнийг харьцангуй удаан хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг тогтвортой үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

            Түүнээс гадна шүүгдэгч нарын бусдаас хулгайлсан эд зүйлийг хэрхэн борлуулж, амьдралын эх үүсвэр болгож амьжиргаандаа хэрэглэсэн эсэх, хэн хэн нь хэр хэмжээтэй ашиг орлогыг хэрхэн юунд зарцуулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоогоогүй байна.

 

            Шүүгдэгч нар хулгайн эд зүйлсийг борлуулж хоол хүнсэндээ хэрэглэж, архи согтууруулах ундаа авахад зарцуулсан гэж мэдүүлэг өгсөн хэдий ч цаг хугацааны хувьд 10 хоногийн хугацаанд хулгайлж олсон эд зүйлийг тэдгээр шүүгдэгч нарын амьжиргааны эх үүсвэр болсон гэж үзэх нь учир дутагдалтай юм.

 

            Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.М, Г.Г нарын давж заалдах гомдол болон шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдолд дурьдсан “ ... байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосныг зөвшөөрөхгүй ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдлоос “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... “гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна .

        

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Баатарын Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

 

“ Шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Сартуул овогт Баатарын Мийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

   шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн...” гэж, “... нийт эдлэх ялыг 11 жил ...” гэснийг “...нийт эдлэх ялыг 8 жил...” гэж,

 

   шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... Г.Г-од оногдуулсан 7 жилийн” гэснийг “...Г.Г-од оногдуулсан 4 жилийн...” гэж, “...Б.М-эд оногдуулсан 11 жилийн гэснийг “...Б.М-эд оногдуулсан 8 жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.М, Г.Г нарын давж заалдах гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдолд дурьдсан “ ... байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосныг зөвшөөрөхгүй ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн давж заалдах гомдлоос “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... “ гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР